UBLife Logo
Спорт

ДАШТ-д хожигдсон Японы багийнхан хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө бөхийв

ДАШТ-д хожигдсон Японы багийнхан хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө бөхийв

Ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ 7-р сарын 20-ноос 8-р сарын 20-ныг хүртэлх хугацаанд Австрали, Шинэ Зеланд улсуудад явагдаж байна.

Өнөөдрөөс шигшээ наймын тоглолтууд эхэллээ. Шведийн баг дэлхийн дөрвөн удаагийн аварга Америк, 2011 оны дэлхийн аварга Японы багуудыг ДАШТ-ээс мулталж, тав дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарав. 

Японы шигшээ ДАШТ-ий хэсгийн бүх тоглолтодоо гоол алдалгүй ялалт байгуулсан түүхэн дэх анхны баг болсон ч ийнхүү шигшээ наймын шатнаас тэмцээнээ өндөрлүүллээ.

Шведийн хамгаалагч Аманда Илестедт энэ ДАШТ-д дөрөв дэх гоолоо оруулав.

Шведийн баг хагас шигшээд Испанийн багтай тоглоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.