UBLife Logo
Newsfeed

Фэйсбүүкт ХҮН ШИГ биеэ авч явахад тань туслах 18 алхам

Фэйсбүүкт ХҮН ШИГ биеэ авч явахад тань туслах 18 алхам

Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон сошиал орчинд бид инээж, уурлаж, дурлаж нэг үгээр “амьдарч” байна. Нэлээн хэдэн жилийн өмнө сошиал орчинд “Фэйсбүүкийг хүн шиг аятайхан ашиглах дүрмийн төсөл” пост орж, маш их хандалт авч, манай сайт дээр ч мөн тийм төрлийн нийтлэл орж байв. Харин одоо үүнийг 2023 онд зориулан шинэчлэх цаг иржээ.


1. Өөрөө гоё гарсан байж болох ч бусад найзууд, хамт байгаа хүмүүс чинь онцгүй гарчихсан байвал "Tag" хийж зөвшөөрөлгүй шууд оруулахгүй байх.

2. Бусдад үзүүлэхийн тулд ядарсан хүнд тусалж, зургийг нь авахгүй байх

3. Таалагдахгүй хүнээ unfriend, unfollow хийчихэд болох байтал хэрүүл өдөж зууралдахгүй байх

4. Дургүй, хармааргүй байгаа зүйл байвал заавал доор нь орж сөрөг сэтгэгдэл үлдээхгүй байх. Зүгээр л өнгөрөөж сурахад болно. 

5. Трэнд болсон нэг үгийг улиг болтол нь өдөр шөнөгүй, зогсоо зайгүй хэрэглэхгүй байх.

6. Мөнгө төгрөг, могой, модны зураг “share” хийгээд "аз аз", "бурзай бурзай" гэж бичихгүй байх

7. Ямар нэг хүний бичсэн пост, хийсэн зургийг ашиглаж, өөрийнх дээрээ оруулах гэж байгаа бол заавал эх сурвалжийг дурддаг байх.

8. Пост болгоны доор “.” (Цэг) тавихгүй байх. Turn on notification хэсгийг ашиглаж сурах

9. Нүцгэн шалдан зургаа гэнэт хийж хүмүүсийг цочоохгүй байх. 

10. Мэдээлэл нь байхад, үнэ нь бичээстэй байхад "Мэдээлэл авъя", "Үнэ" гэж байнга бичихгүй байх. 

11. Ингэхгүй байх

12. Бичсэн чатанд хариу өгөхгүй байж пост бичээд, стори оруулаад яваад байхгүй байх. 

13. Төрсөн өдөр болохоор хэзээ авхуулсан юм гэмээр аймшгийн зураг тавьж мэнд хүргэхгүй байх

14. Нүүр нь гараагүй зурган дээр "ямар хөөрхөн юм бэ" гэж бичихгүй байх. Эсвэл "Миний найз хөөрхөн гарчээ" гэж бичихгүй байх.

15. Насанд хүрэгчдийн агуулгатай зураг бичлэгийг жаахан юм байж шэйрлэхгүй байх

16. Цэцэн үгтэй пост бичих гэж хэт их өөрийгөө хүчлэхгүй байх

17. Таарсан хүн болгоноо муулж, доор нь илүү үглэхгүй байх

18. Хүнтэй уулзсан ч фэйсбүүкээ ширтээд “таг” болчихгүй байх

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
4
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.