UBLife Logo
Newsfeed

Энэ намрын трэнд болох хараа булаам 6 өнгөний зохицол

Энэ намрын трэнд болох хараа булаам 6 өнгөний зохицол

Өнгө бол тухайн улирлын тусгал төдийгүй сэтгэл санааны байдал, мэдрэмжийг илэрхийлдэг чухал зүйл билээ. 2023 оны намар, өвлийн улиралд энгийн байдал илүү анхаарал татаж буй бөгөөд өнгөнүүд илүү даруу болж иржээ. Хамтдаа энэ намрын трэнд өнгийг сонирхоцгооё.

1. Гэрлэн дохионы улаан өнгө

Энэ өнгө бол эрч хүчтэй, гал цогтой хүмүүсийн заавал бүрдүүлэх ёстой өнгө юм. Мөн толгойн үзүүрээс хөлийн ул хүртэл тодоор харуулах ёстой. Жижигхэн оруулга ч биш бүхэлдээ улаан байх нь энэ намрын трэнд.

2. Бизнес саарал өнгө

Лондонгийн бүрхэг саарал тэнгэрийг санагдуулам бараан саарал өнгө бусдын харааг булаах болно. Маш энгийн харагдах боловч хүчирхэг төрх байдал, загварлаг мэдрэмжийг өгнө.

3. Бүхий л шар өнгө

Мэдээж хэрэг намрыг шар өнгөгүйгээр төсөөлөх аргагүй билээ. 

4. Бүхэлдээ хар

Хар бол хэзээ ч үл алга болох трэнд билээ. Гэхдээ энэ улиралд хар өнгөөр дагнах нь таныг хэзээ хэзээнээс илүү загварлаг харагдуулна.

5. Бохины ягаан өнгө

Барбины ягаан өнгө одоо ч трэнд хэвээр байна. Энэ жилийн хамгийн онцлох өнгө гэхэд ч буруудахааргүй байгаа билээ. 90-ээд оны загвар бүхий ягаан өнгийн хувцаснууд тансаг харагдах болно.

6. Хуримын цагаан өнгө

Хуримын даашинзны өнгө бүхий хувцаснууд энэ намар ихээхэн трэнд болно. Мөн энэ өнгийг бүхэлд нь хувцсандаа тусгах нь өдөр тутмын хувцаслалтад онцгой содон байх болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.