Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Рубиалесийн ээж хүүгийнхээ төлөө сүмд өөрийгөө түгжиж, өлсгөлөн зарлалаа


Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас түр хугацаагаар түдгэлзээд буй Луис Рубиалесийн ээж Анхелес Бежар даваа гарагийн өглөө Гранадагийн ойролцоох Мотрил хотын сүмд өөрийгөө түгжиж, шударга ёс тогтоогдох хүртэл "өдөр шөнөгүй, тодорхойгүй хугацаагаар"  өлсгөлөн зарлажээ.

Ес дэх удаагаа зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтын үеэр Рубиалес Испанийн хөлбөмбөгчин Женни Хермосог үнссэн нь дуулиан дэгдээж, улмаар ФИФА-гийн Сахилгын хороо түүнийг 90 хоногийн хугацаанд үүрэгт ажлаас нь түдгэлзүүлээд байгаа билээ. Үүний дараагаар Испанийн хөлбөмбөгийн холбооны (RFEF) 11 ажилтан албан тушаалаасаа огцорчээ.

Сүмийн тахилч сүмээсээ гарах үед Бежар эгчийнхээ хамт сүмийг дотроос нь түгжсэн аж. Луис Рубиалесийн ээж Женни Хермосог "Үнэнээ хэлэхийг" шаардаж, "Анх хэлж байсан үгээрээ байхыг" хүссэн байна. Женни одоогоор мэдүүлгээ гурвантаа өөрчлөөд буй юм. Хамгийн сүүлд баасан гарагийн өглөө хийсэн мэдэгдэлдээ "Би түүний үнсэлтийг хэзээ ч зөвшөөрөхгүй" гэсэн ажээ.

Бежар "Хүүд маань яагаад ийм хэрцгий хандаад байгаа юм бэ? Энэ бүх үйл явдлын ард ямар ашиг сонирхол байгаа юм бэ? гэдэгт би гайхаж байна. Хүү маань хэнд ч хор хөнөөл учруулж, хэнийг ч гомдоох хүн биш. Зурган дээр харагдаж байгаачлан хоёул зөвшилцөж үнсэлцсэн тул бэлгийн хүчирхийлэл гэж үзэх боломжгүй" гэж мэдэгджээ.

Зарим хамаатан садан нь түүнд өнөө өглөө ус, эм авчирчээ. Учир нь Рубиалесийн ээж өвчтэй агаад байнгын эм уудаг аж.

Испанийн прокурорын газраас Луис Руиалесийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Тэд Руиалесийн үнсэлтийг "бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг байж болзошгүй" хэмээн шалгаж байна. 

Эл дуулиан аажим аажмаар хүрээгээ тэлсээр байгаа юм. Тухайлахад, Испанийн Засгийн газрын гишүүд түүнийг огцрохыг шаардсан ч Рубиалес харин татгалзжээ. Ингэснээр Испанийн Засгийн газар хөлбөмбөгийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглосон ФИФА-гийн дүрмийг зөрчиж, Испанийн бүх түвшний клуб болон Испанийн шигшээ багуудыг олон улсын тэмцээнүүдээс хасахад хүрч ч магадгүй нөхцөл байдал үүсээд байна.

Мөн Испанийн хөлбөмбөгийн холбооны дээд албан тушаалтнууд даваа гарагт яаралтай хуралдаж, түүнийг "Испанийн хөлбөмбөгийн нэр хүндэд ноцтой хохирол учруулсан" хэмээж, нэн даруй ажлаа өгөхийг шаардах болжээ.

Үүний сацуу Испанийн шигшээ багийн 23 тоглогч Рубиалесийг удирдаж байгаа цагт Үндэсний шигшээ багтаа тоглохгүй гэсэн захидалд гарын үсгээ зураад байна. 

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.12.06
Устаж үгүй болсон хэмээгдэж байсан сохор номин 87 жилийн дараа гарч ирэв
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Жанрайсаг бурхны хишиг барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ
2
8 цагийн өмнө
"Астон Вилла" анх удаа талбайдаа хийсэн 15 тоглолтод дараалан хожлоо
3
Өчигдөр
Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан ч, О.Хангай аварга эсэргүүцлээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
2
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
3
4 өдрийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.