UBLife Logo
Newsfeed

Есдүгээр сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай

Есдүгээр сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай

Сансар огторгуйн шинэчлэл энэ сард бидний зүрх сэтгэлийг адислах гэж байна. Энэ сар хайр, тэр тусмаа өөрийгөө хайрлах хайраа улам бүр нэмэгдүүлэх боломж олдох болно. Бүх зүйлд бэлэн байх эрч хүчийг энэ есдүгээр сард олж аваарай.

Illustrations: Camelia Pham

1. Хонь (3/21-4/19)

Тоглоомыг дахин эхлүүлэх цаг ирлээ. Хайрын асуудал дээр бууж өгөхөд ойрхон байсан бол одоо харин хэзээнээсээ ч илүү азтай, амжилттай байх болно. Та өөрийн хэрэглэж ирсэн арга барилаа бүхэлд нь өөрчилж чадвал хайр дурлалын тал дээр хүссэн үр дүнгээ мэдэрч чадна. Энэ нь таны хувьд эргэлтийн цэг байх болно. 9 сарын 29-нд тохиох Тэргэл сар танд өөрийгөө ойлгох бас бусдад өөрийгөө ойлгуулах боломж олгоно. Шинэ дүрэм, шинэ чи, шинэ хайр дурлалын зам.

Хайр дурлал гайхалтай байхаас гадна та хэрэв шинэ ажил хайж байгаа бол гайхалтай боломж олдоно. 9 сарын 15-наас хойш өөрийн чухал ажлуудыг төлөвлөж, эсвэл ажилд орох хүсэлт гаргаарай. Шинэ сар таны ажил мэргэжлийг тэр үед ивээх бөгөөд ихээхэн амжилт дагуулах боломжтой. Мөн ажлын ярилцлагад өөрийн хэн гэдгээ харуулж чадна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Хайр, дотно харилцаа, болзоо, хүүхэд, бүтээлч байдал, өөрийгөө хайрлах, ажил, мэргэжлийн байдал

2. Үхэр (4/20-5/20)

Таны гэр бүлийн амьдрал илүү аядуу зөөлөн, амар амгалан байх болно. Гэр бүлтэй холбоотой гарч байсан аливаа асуудлыг шийдэхэд илүү амар болж ирэх бөгөөд мөнгө төгрөг, үл ойлголцолтой холбоотой асуудлууд ч намжина. Магадгүй хуримтай холбоотой асуудлууд үүсэж байсан байж мэднэ. Томоохон үйл явдалтай холбоотой асуудлууд шийдэгдэж, хайр бас тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн байх учраас сэтгэл амар байж болно.

Мөн таны хайр дурлалын амьдралд томоохон үйл явдал тохиох гэж байна. Есдүгээр сарын 15-нд Буд гарагийн нөлөөгөөр та хуучин хүнтэйгээ эвлэрэх, дахин харилцаа эхлүүлэх, бүхнийг үргэлжлүүлэх эсэхтэй холбоотой төөрөгдлөө арилгаж, шийдвэрт хүрэх болно. 9 сарын 14-нд тохиох Шинэ сар таны хайр дурлалын амьдралд шинэ салхи оруулна. Мөн та хүүхэд эсвэл өөрөөсөө дүү найзтай чинь холбоотой ямар нэгэн дэвшил, өөрчлөлтийг мэдрэх болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Гэр бүл, мөнгө, үл хөдлөх, гэр бүлийн драма, хайр, дотно харилцаа, болзоо, таашаал, хүүхэд

3. Ихэр (5/21-6/20)

Энэ бол маш амжилттай харилцан тохироо, шийдвэр гаргах сар юм. Санхүү, хайр дурлал, гэр бүлийн гээд аль ч салбарт та гайхалтай тохиролцоо хийж чадна. Таны ярих, сэтгэх, бичих чадвар 9 сарын 3-наас хойш Сугар гарагийн нөлөөгөөр сайжирна. Энэ сард маш эерэг бодлоор дүүрэн байвал тэр чигээрээ эерэг бүхнээр дүүрнэ. 

Томоохон гэрээ хэлцэл, том ажлууд дээр гарын үсэг зурахдаа бага зэрэг няхуур байх шаардлагатай. 9 сарын 14-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр та үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа шийдэл гаргах, үйл ажиллагаа эхлүүлэхэд тохирно. 

9 сарын 29-ний Тэргэл сар мандахтай зэрэгцэж эсвэл ойрхон, хэн нэгэн найзад тань тусламж хэрэг болно. Бас та тэдэнд яаж туслахаа маш сайн мэдэх болно. Мөн хайр дурлалын тал дээр энэ үед гайхшрам үйл явдал тохиож мэднэ. Та хайраа хэн нэгэнд зарлаж мэдэх ч араас нь шууд харамсаж мэдэх юм. Ямар нэгэн чухал үг, үйлдэл хийхээсээ өмнө сайтар бодохыг зөвлөх байна. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Эерэг бодол, хайрын бодол, санхүүгийн шийдвэр, зөвшилцөл, хайрын захиа, гэр орон, нууц хайр, үл хөдлөх хөрөнгө

4. Мэлхий (6/21-7/22)

Таны санхүүгийн хэтийн төлөв үнэхээр гайхалтай байх болно. Санхүүгийн тал дээр сайжруулалт, өөрчлөлт хийж дууссаныхаа дараа та өөрийн авьяас чадвараа харуулж, мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх боломжтой. Шинэ орлогын эх үүсвэртэй болох эсвэл цалингаа нэмэгдүүлэхийг асуух зэргээс санаа зовох хэрэггүй. 9 сарын 29-ний Тэргэл сарнаар таны карьер, ажлын орчин сайжрах бөгөөд шинэ бизнес эхлүүлэхэд ч буруудахгүй. Ажлаа эхлүүлэхэд нэлээн зардал гарч болох ч гэсэн дараа нь орж ирэх орлогодоо та итгэлтэй байвал хийгээд үзэхэд буруудахгүй. Эцсийн эцэст, мөнгө олохын тулд мөнгө хэрэгтэй шүү дээ.

9 сарын 14-нд Шинэ сарны нөлөөгөөр та богино хэмжээний аялал хийх, байршлаа солих магадлалтай. Мөн янз бүрийн гэрээ хэлцэл хянах тал дээр од гараг эрхэс танд туслах болно. Энэ сар хайр дурлал голлох сэдэв биш байх болно. Гэлээ ч таны өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндлэх байдал энэ сар маш хүчтэй байх болно. Хүртэх ёстой зүйлээ хүртэж, хагас дутуу, танд тохирохгүй зүйлээс хол байх хэрэгтэй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Мөнгө, орлого, авьяас, үнэ цэн, бизнес, шагнал, гэрэ хэлцэл, аялал

5. Арслан (7/23-8/22)

Энэ сард Арслангийн ордныхон дэлхийн дээвэр дээр байгаа мэт л санагдах болно. Та дотроосоо ч, гаднаасаа ч шинэчлэгдэх шиг, үзэсгэлэн гоогоо улам бүр нэмэгдүүлэх шиг санагдана. Та сүүлийн хэдэн долоо хоногийг хайр дурлалд учирсан гүн гүнзгий саад бэрхшээлээ даван туулахад зарцуулсан байх магадлалтай. Аз жаргалтай, сайхан хайр дурлалтай учирсан ч хачирхалтай мэдрэмжүүд авч, өөрийг чинь сонсохгүй, харахгүй байгаа мэт санагдсан байж болох. Энэ асуудлыг засах хамгийн ухаалаг арга бол хэрэгцээгээ илэрхийлэх, өөрийгөө ойлгуулж, ярилцах юм шүү. Ийм аргаар асуудлыг шийдэх нь зүрх сэтгэлийг тань улам бүр нээж, хайраар дүүрэхэд туслах болно. 

Сарын дунд хэсэгт санхүүгийн байдал сайжрах болно. 9 сарын 14-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр таны хийсэн ажил болгон орлого олж ирэх боломжтой байх болно. Мөн ирээдүйд илүү их орлого олох боломжууд ч нээгдэнэ гэдэгт итгээрэй. Бүх талаараа амжилттай байх болно. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Өөрийн үнэ цэн, өөрийгөө хайрлах, харилцаа, мөнгө, орлого, төсөв төлөвлөлт

6. Охин (8/23-9/22)

Сарын эхэн хэсэгт эрч хүчээ алдаж, арайхийн урагшилж буй мэт санагдах хэдий ч сарын дунд хэсгээс эхлээд бүхий л хорвоо ертөнц таны өмнө нээгдсэн мэт санагдана. 9 сарын 15 хүртэл Буд гарагийн нөлөөгөөр таны оюун ухаан, сэтгэл зүйн байдал хачирхалтай байх бөгөөд хүмүүст холимог дохиог өгөх болно. Та өөртөө ч тэр үл ойлгогдом зан байдал гаргаж, өөрийгөө төөрөгдүүлэн ядрах шинжтэй. Энэ нь томоохон чухал шийдвэр гаргах мөчид бүр тод ажиглагдана. Тиймээс сарын эхний хагаст өөрийгөө хүчлэх хэрэггүй. 9 сарын 14-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр та илүү их эрч хүчийг олж авч, өөртөө жаахан л түлхэлт өгөх хэрэгтэй. Од эрхэс таны өөртөө итгэлтэй байдлыг улам нэмэгдүүлж, үйлдэл болгон харуулахад тусална.

Хайр дурлалын амьдралд шинэ эхлэл тавигдах магадлалтай. Өөрийнхөө зүрхийг шаналгасаар байснаа мэдэж, өнгөрснөө тавьж явуулж чадна. Магадгүй тааруухан сонголтоос болж тийм байдалд хүрсэн байж мэднэ. Бид бүгд л тийм нөхцөл байдал дунд байж үзсэн болохоор, зүгээр дээ. Өнгөрснөөс өөрийгөө чөлөөлж чадвал ирээдүй ямар гэрэл гэгээтэй байж болохыг та харах болно. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Төөрөгдөл, эргэлзээ, шархалсан зүрх, амар амгалан байдал, харилцаа холбоо, шийдвэрүүд

7. Жинлүүр (9/23-10/22)

Өөрт чинь чиглэсэн үл хүндэтгэсэн байдал, үйл явдлаас болоод та найзтайгаа сүүлийн хэдэн долоо хоног харилцаагаа тасалсан байх магадлалтай. Энэ сар харин тэр хүн танаас уучлал гуйж ирэх магадлалтай бөгөөд алдагдсан байсан харилцаа дахин сэргэх магадлалтай. Нөгөө талаас бас та ойр дотнын хүмүүсээ харж, зарим хүнийг амьдралдаа огт байлгахгүй байсан нь дээр хэмээн шийдэх магадлалтай. Та харилцаа холбоо, олон нийтийн үйл ажиллагаа зэрэгт өөрийн үнэ цэнээ мэдрүүлж, хэмжээ хязгаар тогтоох болно. Энэ нь ч сайн хэрэг.

Сарын төгсгөл хэсэгт зүрх сэтгэлийн асуудал хамгийн чухал сэдэв болж ирнэ. 9 сарын 29-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр таны амьдралд эргэлтийн цэг тохионо. Удаан хугацаанд харилцаж ирсэн найз, эсвэл цоо шинэ танил, аль нь ч байлаа гэсэн та харилцаагаа улам гүнзгийрүүлж, нэг нэгэндээ хичээл зүтгэл гаргах магадлалтай байна. Магадгүй хайр дурлал ч биш бизнесийн харилцаа ч мөн байж болно. Хэрэв ажил хэрэгтэй холбоотой бол хамтарч, ажил хэрэг явуулахад бэлдээрэй. Энэхүү харилцаа, зөвшилцлөөс аль аль нь хэрэгтэй зүйлээ авах болно.   

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Нөхөрлөл, байгууллага, итгэл найдвар, үнэ цэн, хүсэл, харилцаа, хичээл зүтгэл, бизнес

8. Хилэнц (10/23-11/21)

Карьерын үсрэлтэд бэлдээрэй. Өнгөрөгч 7 сараас хойш мэргэжлийн салбарт тань үл ойлгогдом зүйлс их гарч ирсэн байх. Мэргэжлийн салбар, хамт олон дундаа өөрийн үнэлэмжийг бага багаар алдаж ирсэн мэт санагдаж байгаа байх. Хэрэв тийм бол мэргэжлээрээ дахин бахархах, өөрийгөө харуулах арга замыг төлөвлөх хэрэгтэй. 9 сарын 3-наас эхлээд Сугар гарагийн нөлөөгөөр та дахин эрч хүчээр өөрийгөө сэлбэх болно. 

Ажилтай холбоотой эсэхээс үл хамааран та ямар нэгэн төсөл дээр гацсан мэдрэмж авч байсан байх. Технологи, онлайнтай холбоотой ямар нэгэн төсөл байж болно. Буд гарагийн нөлөөгөөр харин та сарын дунд хэсгээс эхлэн урагш явах боломжтой болно. 9 сарын 14-ний Шинэ сар гарахтай зэрэгцэн та ямар нэгэн байгууллага, группт элсэх магадлалтай. Энэ нь таныг илүү бүтээлч, урам зоригтой байхад тусална. 

9 сарын 29-ний ойр хайр дурлалын томоохон асуудал гарах магадлалтай. Гэнэтийн өөрчлөлт буюу хүнтэй гэрлэх эсвэл салах, харилцаа тогтворгүй болох эсвэл хүүхэдтэй болох гээд гэнэтийн юу ч тохиолдож болно. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Карьер, урамшуулал, мөнгө, шагнал, нэр хүнд, технологи, групп, байгууллагууд

9. Нум (11/22-12/21)

Хайр дурлал болон мөнгөтэй холбоотой асуудлуудыг та сүүлийн хэдэн долоо хоногт ихээхэн бодсон байх. Мөн энэ асуудлуудын тухай итгэл үнэмшил тань ч өөрчлөгдөх боломжтой аж. Таны харж байгаа энэхүү хувьсал нь таны дотоод сэтгэлийг хүчирхэгжүүлж, бусад хүний бодол, хүсэлд тулгуурлан өөрийгөө өөрчлөх байдлыг ч багасгана. Та өөртөө үнэнч бас итгэлтэй байх хэрэгтэй. Тэгж чадсанаар тоглоом тэр чигтээ өөрчлөгдөж, таны талд эргэж эхлэх болно. 

Сүүлийн үед таны карьер зогсонги байдалд орсон мэт санагдаж байж магадгүй. Та болон таны дарга эсвэл өөр VIP хүмүүсийн хоорондын үл ойлголцол нь зарим нэг бухимдлыг өдөөсөн байж магадгүй. Аливаа зүйлд амархан бухимдахгүйг хичээгээрэй. Хэд хэдэн уулзалт хэлэлцээр бодож байснаас өөрөөр эргэж, гэрээ хэлцэл мөн өөр асуудлуудтай нүүр тулж магадгүй ч тайван байх нь чухал. 9 сарын 14-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр таны ажил хэргийн орчинд сайн өөрчлөлтүүд, эерэг зүйлс ирэх болно. 

9 сарын 29-нд Тэргэл сарны нөлөөгөөр та хүсэн хүлээж байсан хайр дурлалын дүүрэн мэдрэмжийг авна. Бүр хүүхэдтэй болж ч мэдэхээр байна шүү. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Хайр, мөнгө, итгэл үнэмшил, болзоо, романс, хүүхэд, карьер, гэрээ хэлцэл

10. Матар (12/22-1/19)

Энэ сард таны санхүүтэй холбоотой гаргах шийдвэрүүд таныг илүү хүчтэй байр суурьтай болгож магадгүй ч ганц хоёр жижиг асуудал гарч магадгүй. Та санхүүгийн төлбөр тооцоо эсвэл зээлийн талаар мэдээ хүлээж байж болох. Ямартай ч энэ сард та бүх асуудлаа нэг тийш болгон зохицуулж чадах болно.

Гэсэн хэдий ч өөртөө хэт итгэлтэй байж, таамаглалаар бүх зүйлийг эрсдэлд оруулах хэрэггүй. Тэр тусмаа мөрийтэй тоглоом дээр. 9-р сарын 29-нд Сугар гарагийн нөлөөгөөр санхүүгийн байдалд гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй. Гэсэн хэдий ч 9-р сарын 15-наас хойш Буд гарагийн нөлөөгөөр хууль эрх зүйтэй холбоотой асуудлууд урагшлах болно. Гэр бүлийн асуудал болон үл хөдлөхтэй холбоотой асуудлууд ч мөн дуусгавар болох тийшээ хандана. 

9 сарын 29-нөөс хайр дурлалын амьдралд тохиох гэнэтийн эргэлтүүдэд бэлэн байгаарай. Гэнэтийн сэтгэл татам үйл явдал үнэхээр их догдлуулах хэдий ч түр зуурын л байх магадлалтай. Тиймээс тохиож байгаа дээр нь хангалттай мэдрээд авахад буруудахгүй. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Мөнгө, залгамжлал, мөрийтэй тоглоом, хөрөнгө оруулалт, өр, хайрын драма

11. Хумх (1/20-2/18)

Хайр дурлал, хамтралын тал дээр энэ сард бүх зүйл гэрэл гэгээтэй сайхан харагдаж байна. 9 сарын 3-наас эргэн тойронд тань болж буй чухал зүйлсийг анзаарч, олж мэдэх боломжтой болно. Сугар гараг тны хэн нэгэн хүнтэй бизнесийн эсвэл хувийн харилцаанд тань хүчтэй нөлөө үзүүлнэ. Та тэр хүнтэй эв найрамдалтайгаар хамтран урагшлах хандлагатай байна. 

9-р сарын 15-ны дараа таны санхүүгийн амьдралд тохиож байсан томоохон бэрхшээл засагдах болно. 9-р сарын 14-нд Шинэ сарны нөлөөгөөр та санхүүгийн асуудалдаа чухал хандах бөгөөд хэн нэгэн мэргэжлийн хүний тусламжтайгаар төлөвлөгөө гаргаж, зөвлөгөө сонсохыг эрмэлзэнэ. Хэн нэгэн туршлагатай хүнтэй хамтарч, санхүүгийн асуудалдаа анхаарсан нь илүү дээр байх болно.

9 сарын 29-нд тохиох Тэргэл сар таны харилцаа холбоонд нөлөөлж, чухал гэрээ хэлцэлд нэмэр болно. Мөн та богино аялалд гарч магадгүй байна. Бие даасан байдал тань үнэхээр үзэсгэлэнтэй байх болно. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Хамтрал, хичээл зүтгэл, харилцааны таатай байдал, татвар, өр, санхүүгийн алдаа, гэрээ хэлцэл

12. Загас (2/19-3/20)

Өдөр бүр хийж байгаа зүйлээ үнэлж, хайрлах нь таны амьдралыг бүхэлд нь таатай байлгах чухал хүчин зүйл юм. Хэрэв та гацсан юм шиг мэдрэмж авч байгаа блл, ялангуяа үзэн яддаг зүйлээ хийж амьдарч байгаа бол засах үе тохиож байна. Ажил бол ажил хэдий ч аймшигтай муухай байх албагүй шүү дээ. Өдөр тутмын амьдралаасаа таашаал авахын тулд та бага багаар өөрчлөлтүүд хийж эхлэх болно. Энэхүү цаг үед танд эерэг өөрчлөлтүүдийг авчирч буй бөгөөд нэн түрүүнд энэхүү жижиг ч гэсэн өөрчлөлтүүдийг үнэлэх хэрэгтэй.

Харилцааны асууддууд тань ч мөн өөрийн гэсэн бяцхан өөрчлөлтүүдийн дагуу явж ирсэн билээ. 9-р сарын 15-наас та болон таны хамтрагчтай харилцах харилцааны бэрхшээлүүд даван туулах илүү хялбар болж ирнэ. Хэрэв хайр дурлалын амьдрал тань ямар ч тодорхой зүйлгүй явж ирсэн бол одоо бүх зүйл ойлгомжтой болж ирэх гэж байна. 9 сарын 14-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр одоо тохиож буй, эхэлж буй харилцаа тань мэргэн ухаанаар сэлбэгдэж, ганц бие Загасын ордныхны хувьд олон боломж тохиох гэж байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Ажил амьдралын тэнцвэр, өдрийн дадал зуршил, хамтрал, хичээл зүтгэл, бүтээлч харилцаа үерхэл, эрүүл мэнд

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.