Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Улсын харцага Ш.Пүрэвгарьд есөн жилийн дараа заалны барилдаанд түрүүллээ


Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойд зориулсан, "Нутгийн Буян" группийн нэрэмжит, намрын нээлтийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд явагдлаа. Эл барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх зодоглосноос Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын өсөх идэр начин Эрдэнэбатын Даш үзүүрлэв.

Ш.Пүрэвгарьд улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанаас анхны түрүүгээ хүртсэн нь энэ. Тэрбээр 2014 онд аймгийн арслан цолтой байхдаа аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлж байсан юм. Харин улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь дунд шөвөг байв.

Тэрбээр өчигдөр улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Б.Зоригтбаатар, улсын начин Э.Даш, Д.Хүдэрбулга нарын тэргүүтэй ид амжилттай барилдаж байгаа шилдэг бөхчүүдийг давсан юм.

Их шөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар шалгарчээ.

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.12.06
Устаж үгүй болсон хэмээгдэж байсан сохор номин 87 жилийн дараа гарч ирэв
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Жанрайсаг бурхны хишиг барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ
2
9 цагийн өмнө
"Астон Вилла" анх удаа талбайдаа хийсэн 15 тоглолтод дараалан хожлоо
3
Өчигдөр
Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан ч, О.Хангай аварга эсэргүүцлээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
2
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
3
4 өдрийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.