UBLife Logo
Newsfeed

Элон Маск гурав дахь хүүхдэдээ "Tau Techno Mechanicus" гэж нэр өгчээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Элон Маск гурав дахь хүүхдэдээ "Tau Techno Mechanicus" гэж нэр өгчээ

Тесла, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч, АНУ-ын тэрбумтан Элон Маск, түүний эхнэр Гримс нар анхны хүүхдэдээ "X Æ A-12", дараагийн хүүхдэдээ "Exa Dark Sideræl Musk" гэх өвөрмөц нэр өгөн олныг гайхшируулж байв. 

Тэгвэл тэд өнгөрсөн зун мэндэлсэн гурав дахь хүүхдэдээ "Tau Techno Mechanicus" буюу товчоор "Tau" гэх нэр өгсөн нь ил боллоо. Хүүхдийн энэхүү нэрийн "Tau" гэх эхлэл нь Пи тоог хоёр дахин үржүүлсэн иррационол тоог илэрхийлдэг грек үсэг юм. 3.14 гэх тоог хоёр дахин үржүүлсэн 6.28 гэх тоо нь Элон Маскын төрсөн өдөр юм. 

Харин "Techno" гэх хэсэг нь техно хөгжмийг, "Mechanicus" гэдэг нь механикийн ур чадвар, механикч гэх утгатай грек үгнээс гаралтай талаар зарим хүмүүс таамаглаж байна. 

52 настай Элон Маск нь 2018 онд Канадын дуучин Гримстэй гэрлэн гурван хүүхэдтэй болсон бол өмнөх эхнэрүүдээсээ найман хүүхэдтэй юм. 

Эх сурвалж: Pagesix

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
0
0
0
0
1
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.