Өвөр Монгол залуусын NaraBara хамтлаг хэдэн сарын өмнөхөн шинэ дуунуудаа цацсан цагаасаа хойш монголчуудын анхаарлыг татан, хөгжим дурлагч хэн бүхний дуртай дуунуудын жагсаалтад хүч түрэн орж ирсэн билээ. Тэгвэл тэд биднийг зорин ирээд, бүр энэ бямба гарагт бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байгааг та мэдсэн үү?
NaraBara хамтлагийн "Sainu" тоглолтыг үзэхгүй байхын аргагүй шалтгаанууд бидэнд байна.
#1 NaraBara монгол сонсогчдоо зорин ирлээ!

Тоглолтын нэр "Сайн уу". Монголд аль хэдийн үнэнч сонсогчидтой болсон NaraBara хамтлаг хамгийн эелдэг бөгөөд энгийн "Сайн уу" гэх үгээр монгол сонсогчидтойгоо мэндчилж байна.
#2 Жазз ба ардын хөгжмийн гайхалтай хослолыг мэдэрцгээе
Өвөр Монголын NaraBara хамтлаг нь анх Бээжин хотын хөгжмийн клубүүдэд тоглон гараагаа эхэлжээ. Жазз хөгжмийг монгол ардын хөгжим болон өөр бусад хөгжмийн өвөрмөц хөг эгшигтэй хослуулан тоглодог тус хамтлагийн дуунууд ид шидийн өгүүлэмж, давтагдашгүй содон уур амьсгалтайг та "Хамт замын хүмүүс" цомгоос нь мэдрэх болно.
Тэдний амьд хөгжмийг дэргэдээс нь сонсох гайхалтай биш гэж үү?
#3 Хамтлагийн чадварлаг бүрэлдэхүүн
NaraBara хамтлаг нь гоцлол дуучин, продюсер Идэр, даралтат хөгжимчин Asr, гитарчин Суоти, бөмбөрчин Житонг Сю нарын дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй. Хамтлагийн гишүүд морин хуур, бишгүүр зэрэг монгол ардын хөгжмийг чадварлаг тоглодог бөгөөд уран бүтээл бүртээ монгол агуулга, хэв шинжийг шингээсэн байдаг нь "күүл" биз?
Үүнээс гадна гишүүд Морокко ардын гуембри хөгжим, Баруун Африкийн Нгони хөгжим тоглодог гэнэ шүү.
#4 Хамтлагийн гоцлол дуучин Идэр чадварлаг залуу жүжигчин бөгөөд түүний гол дүрд нь тоглосон "Хүй" кино энэ сарын 15-нд Монголд нээлтээ хийх болно.

Хятадын найруулагч Цяо Сикюэгийн "Хүй" кино нь өнгөрсөн онд Токиогийн олон улсын кино наадмаар нээлтээ хийсэн юм. Монгол, барга аялгаар бүтээгдсэн уран бүтээл. Кинонд сэтгэлээр унасан хөгжимчин Алус хэмээх хүү альцгеймерийн өвчтэй ээжийгээ хотын чимээнээс холдуулан хөдөө гэрт нь хүргэж өгөхөөр замд гарч, тэр замдаа амьдралын утга учрын талаар эргэцүүлж буйг гайхалтай өгүүлэмжээр харуулжээ.
#5 "Sainu" тоглолтоос л мэдрэх мэдрэмжүүд...

Тоглолт 120 минут үргэлжлэх бөгөөд NaraBara хамтлаг 90 минутын турш "Хамт замын хүмүүс" дебют цомгоо бүрэн эхээр нь, огт цацаагүй шинэ уран бүтээлүүдийн хамт тоглох болно. Тоглолтыг Mxrningstar хамтлаг нээнэ гээд бодоход л "гал гал" биш гэж үү?

#6 Хамтлагийн гарын үсэгтэй мерч, постеруудыг өөрийн болгоорой
NaraBara хамтлагийн өвөрмөц хэв маяг бүхий уран бүтээлүүдийг илтгэх постерууд, мерч бүтээгдэхүүнүүд тоглолтын үеэр худалдаалагдах болно. Энэ үеэр л амжаад өөрийн болгодог юм шүү дээ. Хамтлагийн гишүүдтэй таараад гарын үсэг зуруулж, хамт зургаа даруулах боломж тохиох ч юм бил үү?
#7 Амттай үдэш
"Силк Рөүт Трейдинг" компани тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна. Тоглолтын үеэр тэдний "Green Baboon Classic Gin", "Fox & Dogs" коктейлиор цангаагаа тайлаарай!
Мөн Францын L’emissaire дарс, Singha шар айраг ивээн тэтгэгчээр хамтарч байгааг дуулгая.
#8 Чиний л зорих тоглолт!
"Sainu" тоглолт нь энэ сарын 16-нд буюу бямба гарагт "On'n Off Production House"-т ганцхан удаа болно. Ахиад хэзээ тэднийг Монголд ирнэ гэж хүлээх билээ? Одоо л үздэг цаг шүү. Бас тоглолтын тасалбар хязгаартай, цөөн тоогоор худалдаалах тул эртхэн ЭНД даран Shoppy.mn-ээр авахыг зөвлөж байна.

