UBLife Logo
Newsfeed

Үзсэн хүн бүрийг "инээж уурлахын засварт" эвгүйцүүлдэг хамгийн "cringe" 9 кино

Г.Сүрэн
Г.Сүрэн
Үзсэн хүн бүрийг "инээж уурлахын засварт" эвгүйцүүлдэг хамгийн "cringe" 9 кино

Эвгүйцэм, инээмээр ч юм шиг уурлаж уйлмаар ч юм шиг, ер нь л маш эвгүй дуу дүрслэл утга агуулгатай "cringe" кинонуудыг "Rotten Tomatoes" платформын үзэгчдийн жагсааснаар хүргэе. 

#1 'Ballistic: Ecks vs. Sever' (2002)

Антонио Бандерас, Люси Лю зэрэг чадварлаг жүжигчдийн тоглосон уг киног "Rotten Tomatoes"-ийн үзэгчид "Бүх цаг үеийн хамгийн эвгүй, муу кино" гээд ердөө 3 оноо өгчээ. "Яая гээд байгаа нь мэдэгдэхгүй", нойр хүрэм, гунигийн, гэхдээ инээдтэй ч юм шиг кино гэж тодорхойлж болох юм. 

#2 'One Missed Call' (2008)

"Tomatometer" дээрх бүх цаг үеийн хамгийн муу үнэлгээтэй аймшгийн кино. Аймшгийн, инээдтэй ч гэмээр нүүр будалттай дүрүүд гарч ирэхэд үнэхээр "cringe" мэдрэмж төрөх болно. Нэг үзэгч бүр "Унтахдаа энэ киног эхлүүлчихвэл сайн бөх унтана" гэсэн байна шүү.

#3 'Left Behind' (2014)

Николас Кейжийн тоглосон кино бүр өндөр амжилтад хүрсэн бол энэ киног нь үзэгчид бүү хэл өөрөө ч мартах дөхжээ. Итгэл бишрэл дээр суурилсан кино боловч үйл явдал, гол дүрийн утгагүй сонголтууд таныг залхааж, "cringe" инээмсэглэлтэй үлдээх болно. 

#4 'Jaws: The Revenge' (1987)

Бүхэлдээ муу кино биш ч 3D хэлбэрээр бүтээгдсэн нь олон хүний сэтгэл хөдлөлөө чухам хэрхэн мэдрэхэд эргэлзүүлсэн кино. Инээмээр ч юм шиг, гайхмаар ч юм шиг нэг тийм эвгүй ... 

#5 Gotti' (2018)

"The Godfather" киноны дүрүүд эсрэг ертөнцөд байгаа мэт тун эвгүй шийдвэрүүдээр дүүрэн кино. Яая ч гээд байгаа юм... 

#6 'Pinocchio' (2002)

Пиноккиогийн тухай маш олон кино бүтээл гараад байгаагаас хамгийн эвгүй, сонирхолтой шийдэл бүхий бүтээл. Зарим дүрүүдийг илт өөрчилж, хувиргасан нь зарим үзэгчид сонирхолтой байж ч мэдэх юм. 

#7 'Superbabies: Baby Geniuses 2' (2004)

"Сүпер хүч чадалтай хүүхдүүд зүүдэнд тань орох вий" гэж зарим үзэгч тун муу үнэлгээ өгчээ. Зарим хэсэг нь эвгүйцмээр бүдүүлэг байсанд олон үзэгч дургүйцсэн гэнэ шүү. 

#8 'Gold Diggers' (2003)

Хоёр бүтэлгүй залуу хөвгүүн чинээлэг эмэгтэйчүүдийг татахаар аялалд гарна... Гол үйл явдал гэхээр зүйлгүй, бүхэлдээ л нэг тийм эвгүйцмээр "cringe" мэдрэмж төрүүлэх кино. Кино л юм даа... 

#9 'The Last Days of American Crime' (2020)

IMDb дээр 3.8 үнэлгээтэй Netflix-ийн уг киноны үйл явдлууд уялдаа холбоогүй, хулгай дээрмийг урлаггүй бүдүүлэг байдлаар гаргасанд олон үзэгч эвгүй сэтгэгдэлтэй үлдсэнээ онцолжээ. 

Эх сурвалж: Rotten Tomatoes

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Шинэ жил айсуй

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Шинэ жил айсуй

Улиран одож буй оны сүүлчийн арав хоногт уншигч та юу хийхээр төлөвлөж байна вэ? Хайртай хүнтэйгээ болзох лааны гэрэл дэх үдэш, гэр бүлээрээ зорин очих бүжгэн жүжгүүд гээд шинэ жилийн уур амьсгалыг улам бүр мэдрүүлэх, энэ долоо хоногт болох онцлох эвентүүдийн талаар мэдээллийг уншигчдадаа зориулан бэлтгэлээ.