UBLife Logo
Newsfeed

BLACKPINK-ийн 3 гишүүн YG-тай гэрээгээ сунгаагүй тул компаний хувьцаа 13.2 хувиар унав

Г.Сүрэн
Г.Сүрэн
BLACKPINK-ийн 3 гишүүн YG-тай гэрээгээ сунгаагүй тул компаний хувьцаа 13.2 хувиар унав

Blackpink хамтлагийн дөрвөн гишүүдийн YG энтертейнменттэй байгуулсан гэрээ энэ онд дуусаж буй. Хамтлагийн гоцлол бүжигчин, реппер Лиза тус компаний санал болгосон 50 тэрбум воны хоёр ч гэрээний шинэчлэлээс татгалзаж, Жисү, Женни, Лиза нар өөр лабелуудтай гэрээ байгуулж буй талаар эх сурвалжууд мэдээлжээ. Харин Розе YG энтертейнменттэй байгуулсан гэрээгээ шинэчилж буй нь тодорхой болоод байна. 

Хамтлагийн гурван гишүүн гэрээгээ дуусгаснаар YG-ийн хувьцаа хэдхэн хоногийн дотор 13.2 хувиар буурчээ. Reuters агентлагийн мэдээлснээр YG энтертейнментийн гэрээний яриа хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд эцсийн шатанд шийдэгдээгүй байгаа аж. 

Ямартай ч хамтлагийн гишүүд YG-аас гарсан ч гараагүй ч ирэх зургаан сарын хугацаанд Blackpink хамтлаг тарахгүй, хамтдаа үйл ажиллагаанд оролцох гэрээний заалттай юм. 

Blackpink хамтлаг нь энэ сарын 17-нд Сөүл хотноо "Born Pink" аялан тоглолтоо дуусгасан нь к-поп охидын хамтлагийн хийсэн түүхэн дэх хамгийн том дэлхийн аялан тоглолт болсон юм. Дэлхийн 34 хотод болсон 66 удаагийн тоглолтыг нийт 2.11 сая хүн үзсэн байна. Blackpink хамтлаг нь Billboard-ийн шилдэг 200 дууны жагсаалтыг тэргүүлсэн анхны охидын хамтлаг бөгөөд YoutTube-д хамгийн олон үзэгчтэй хөгжмийн сувгаар Гиннесийн дээд амжилтыг эзэмшдэг билээ. 

Эх сурвалж: CNBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
4
1
0
16
1
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.