
Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудыг хүлээн авч уулзлаа
Монгол дахь Австралийн Тэтгэлэгт хөтөлбөрийн газар 2024 оны Австралийн Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан төр, хувийн хэвшлийн нийт 15 тэтгэлэг хүртэгчдийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа. Эдгээр тэтгэлэг хүртэгчид нь Австралийн шилдэг их сургуулиудад боловсрол, хөгжил судлал, байгаль орчин, инженерчлэл, харилцаа холбооны удирдлага, хөгжлийн эдийн засаг, хууль, санхүү зэрэг чиглэлүүдээр магистрын зэргийн сургалтанд хамрагдах юм.
Австралийн Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйвид Престон тэтгэлэг хүртэгчдэд баяр хүргэснээр үйл ажиллагааг нээв. Энэ жил Монгол улсад Австралийн тэтгэлэг олгож эхэлсний 30 жилийн ой тохиож буйгаараа онцгой ач холбогдолтой гэдгийг онцоллоо. Тэрээр тэтгэлэг хүртэгчдийг боловсролдоо хөрөнгө оруулалт хийж, Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгааг харахад таатай байна гээд, Австрали, Монгол улсын элч нь байж, хоёр улсын хоорондын гүүр болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлэв. Мөн тэтгэлэг хүртэгчдийг суралцаж байх хугацаандаа олон найз нөхөдтэй болж, олон газруудаар зочилон, төгсөж ирснийхээ дараа өөрсдийн эзэмшсэн мэдлэг туршлагаа ашиглан Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүслээ.
Австралийн засгийн газрын төлөөлөл нээлтийн үг хэлcний дараа тэтгэлэг хүртэгчид Австрали улсад суралцахаар сонгосон чиглэлийнхээ талаар товч танилцууллаа.
Тус үйл ажиллагааны төгсгөлд, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар хэлэлцүүлэг зохион байгуулж, Австралийн тэтгэлгийн баримталж буй бодлого, тэтгэлэгт хөтөлбөрт тавигддаг нөхцлүүд, суралцахын өмнөх бэлтгэл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгснөөр үйл ажиллагаа өндөрлөв.
gender equality 2023.09.25 211.36.141.110
tetgeleg yum bol genderiig hargalzaj uzeh heregtei shdee, ihenh huviig n emegteichuud avhiin dandaa ????????????
0 0 Хариулах
Зочин 2023.09.25 66.181.160.65
avch chadaj bgan l emegteichuud bgaz de. eregteichuud n tgul oorsdoo materiala yvulad tencej bolno shd. bugded neeltte : )))
0 0 Хариулах
Зочин 2023.09.25 202.21.121.133
энэ улсад чинь тэтгэлэг авчихаар эрэгтэй хүн байгаамуу?
1 0 Хариулах
Зочин 2023.09.25 66.181.188.192
Bna zdu min
0 0