UBLife Logo
Newsfeed

Netflix-ийн "Squid Game" цувралаас сэдэвлэсэн реалити шоуны трейлер цацагдлаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
Netflix-ийн "Squid Game" цувралаас сэдэвлэсэн реалити шоуны трейлер цацагдлаа

Найруулагч Хван Дон Хёкын "Squid Game" цувралаас сэдэвлэсэн "Squid Game: The Challenge" реалити шоуг Netflix платформ 456 бодит оролцогчтойгоор зохион байгуулж, эхний трейлерийг цацлаа. 

Улс улсаас өөрсдийн хүсэлтээр өргөдөл өгөн олон удаагийн шалгаруулалтаар шалгарсан 456 оролцогч 4.56 сая ам.долларын төлөө өрсөлдөж, цувралд гардаг болон өөр бусад шинэ даалгавруудыг гүйцэтгэх юм. 

Оролцогч дунд олон тооны сошиал нөлөөлөгчид багтсан ч одоогоор нэрсийг нууцалжээ. Их Британид болсон шоуны зураг авалтын үеэр эхний "Улаан гэрэл, ногоон гэрэл" тоглоомыг гүйцэтгэх үеэр олон тооны оролцогч сайн дураараа ялагдаж бэртсэн нь нөлөөлөгчдийг дэмжихийн тулд "албаар" жүжиглэсэн хэмээн продакшн байгууллагын зүгээс мэдээлжээ. 

10 ангиас бүрдэх 'Squid Game: The Challenge' реалити шоу нь ирэх арваннэгдүгээр сарын 22-нд Netflix-т байрших юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Шинэ жил айсуй

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Шинэ жил айсуй

Улиран одож буй оны сүүлчийн арав хоногт уншигч та юу хийхээр төлөвлөж байна вэ? Хайртай хүнтэйгээ болзох лааны гэрэл дэх үдэш, гэр бүлээрээ зорин очих бүжгэн жүжгүүд гээд шинэ жилийн уур амьсгалыг улам бүр мэдрүүлэх, энэ долоо хоногт болох онцлох эвентүүдийн талаар мэдээллийг уншигчдадаа зориулан бэлтгэлээ.