Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

М.Бадарч: Намайг уучлаарай, гэвч шинжилгээ авах явц хуулийн дагуу байгаагүйд гомдолтой байна


Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат улсын гарьд Мягмарын Бадарч түрүүлж, улсын арслан цолонд хүрсэн билээ.

Гэвч Үндэсний их баяр наадмын үеэр түүнээс авсан шинжилгээгээр метенолон гэх допингийн төрлийн бодис илэрсэн тул Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар комиссоос түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасч, "Улсын арслан" цолыг нь хураах шийдвэр гарган, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар болжээ. 

Уг асуудалтай холбогдуулан Улсын арслын М.Бадарчийн зүгээс өнөө өглөө хоёр дахь удаагаа тайлбар хийлээ. 

Тэрбээр 12 жилийн хугацаанд Үндэсний бөхөөр барилдахдаа "Эл спортод сэтгэл зүрх, цаг заваа бүрэн дайчилж өдий зэрэгт хүрсэн. Мөн өөрийн олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд сумын начинаас улсын арслан цолонд хүрч, төр, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээх болсон. Би барилдах хугацаандаа улсын наадам болон заал танхимын барилдаанд явцын шинжилгээг байнга өгсөөр ирсэн билээ. Мэдээж шинжилгээ авах асуудлыг дэмждэг, харин шинжилгээ авах явц хууль журмын дагуу өрнөсөн эсэхэд миний бие одоо ч итгэл үнэмшил бага, гомдолтой байна. Мөн дээрх асуудал нийгэмд эргэлзээ, тээнэгэлзээ төрүүлж байгааг та бүхэн минь надаар хэлүүлэхгүй мэдэх билээ. Иймд миний бие олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд дээрх асуудалд цаашдаа нухацтай хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Мөн өдийг хүртэл намайг дэмжиж байсан багш, гэр бүл, нутаг нугийнхан, бөх сонирхогч ард түмнээсээ, мөн намайг дэмжиж, тусалж байсан бүх хүмүүст баярлалаа гэж хэлэхийн сацуу уучлалт хүсч байгааг минь хүлээн авна уу. Монгол төрийн маань алтан соёмбо сэвгүй тунгалаг байж, монгол наадам, монгол бөхийн маань ногоон дэнж сэвгүй ариун байх болтугай. Та бүхнээ хүндэтгэсэн Монгол улсын арслан М.Бадарч" гэжээ. 

М.Бадарч арслангийн хувьд, допингийн хариуг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, Арбитрийн шүүхэд хандахаар болоод байна.

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.12.06
Устаж үгүй болсон хэмээгдэж байсан сохор номин 87 жилийн дараа гарч ирэв
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Жанрайсаг бурхны хишиг барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ
2
8 цагийн өмнө
"Астон Вилла" анх удаа талбайдаа хийсэн 15 тоглолтод дараалан хожлоо
3
Өчигдөр
Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан ч, О.Хангай аварга эсэргүүцлээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
2
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
3
4 өдрийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zoloo 2023.09.28 202.126.88.163

Увсаас баыхгүы нь яамай даа ккк, хоорондоо л учраа олох нь дээ,

0 Хариулах


иргэн 2023.09.28 103.57.92.92

Энэ бөхийн Удирлагуудад "НО,байна бүгдийг шалгавал таарна.!!!!!!!!! Тэр унасан бөхчүүд ч хэл ам тай юмнужд их хувилдаан байна даа.!!!!!

0 Хариулах


Зочин 2023.09.28 103.57.95.236

Хий хардах нь шизофрени өвчний нэг хэлбэр шүү нөхөр минээ.Тодорхой баримт байвал гаргаж тавиад нотолгоо үндэстэй ярина шүү. Допинг шахуулсан бүхний өмнө гэмгүй нэгнийг гэмтэн болгож гүтгэх хэрэггүй. Оюунболд олон жил чавганцын хэрүүл хийлээ. Хүний дураар гүтгүүлээд хохирч байдаг хүн байхгүй гэдгийг хараа биз.

1 Хариулах