UBLife Logo
Newsfeed

Жүжигчин Мэттью Перрид хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийлсэн 9 алдартан

Жүжигчин Мэттью Перрид хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийлсэн 9 алдартан

"Friends" цувралын Чандлер Бингийн дүрээр мөнхлөгдсөн жүжигчин Мэттью Перри өнгөрөгч долоо хоногт живсний улмаас 54 насандаа өөд болсон билээ. Энэхүү үйл явдал олон хүний хувьд цочирдом байсан бөгөөд  олны танил эрхмүүд болон салбарын хамт олон нь эмгэнэл илэрхийлж байна.

1. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо

Тэд хамтдаа нэг сургуульд сурдаг найзууд байсан юм.

"Түүнийг өнгөрсөн гэх мэдээ үнэхээр харамсалтай бас гэнэтийн байлаа. Хамтдаа тоглодог байсан мөчөө би хэзээ ч мартахгүй. Түүний бусдад мэдрүүлсэн аз жаргал, баяр хөөрийг энэ дэлхийн хүмүүс хэзээ ч мартахгүй гэдгийг би мэдэж байна. Бүхий л гайхалтай инээд, аз жаргал бэлэглэсэн мөчүүдэд чинь баярлалаа. Чи бол хайрлагдсан нэгэн. Бас бид бүгд чамайг санах болно."

2. "Friends" цувралын Жанисын дүрийг бүтээсэн жүжигчин Мегги Вийлер 

"Ямар гээч гарз хохирол тохиох нь энэ вэ. Энэ дэлхий чамайг санах болно... Энэ дэндүү гэмээр богинохон амьдралдаа хүмүүст бэлэглэсэн инээд, баяр баясал чинь ямагт дурсагдах болно. Хамтдаа хуваалцсан бүхий л бүтээлч, гайхалтай цаг мөчүүдийг хүртсэндээ би өөрийгөө дэндүү азтайд тооцох болно."

3. "Friends" цувралын жүжигчин Пэйжет Брюстер

Мэттьв нас барсан тухай дуулах дэндүү гунигтай байлаа. "Friends" цувралын зураг авалтын үеэр тэр надад үргэлж сайхан ханддаг байсан. Кино зураг авалт дууссанаас хойш ч би түүнийг хүндэлсээр ирсэн. Та бүхэн түүний номыг заавал уншаарай. Тэр яг одоо тэнгэрт бусдыг инээлгээд завгүй яваа гэдэгт би итгэж байна. 

4. "The Odd Couple" цувралд хамт тоглосон жүжигчин Иветт Николь Браун

"The Odd Couple" киноны нэгэн хамт олон, гэр бүлд маань нөхөж баршгүй гарз тохиолоо. Энтертаймент ертөнц тэр чигтээ нэгэн гайхалтай хүнээ алдлаа. Би үүнээс илүүг хэлэх чадалгүй болтлоо гуниглаж байна: Мэттью бол энэ амьдралдаа илүү их амар амгаланг хүртэх ёстой байсан гайхалтай хүн юм. 54 нас гэдэг дэндүү богино байлаа. Бид бүгд чамд хайртай шүү, Мэтти!

5. "Friends" цувралын хамтран бүтээгч Марта Кауффман, Дэвид Крэйн болон гүйцэтгэх продюсер Кевин Брайт нар

"Хайртай найзынхаа нас барсан тухай мэдээг дуулахад дэндүү харамсалтай байлаа."

"Түүний бидэнд бэлэглэж ирсэн гэрэл гэгээ, мэргэн ухаан, инээд хөөрийг бид үргэлж нандигнан дурсах болно. Зөвхөн түүний мэргэжил, ажлыг ч бус, амьдралын замналыг нь дурсан санах болно."

"Тэр үргэлж өрөөнд байгаа хамгийн хөгжилтэй хүн байдаг байсан. Түүнээс илүүтэйгээр, тэр хамгийн зөөлөн бас бусдыг гэх өглөгч, сайхан сэтгэлтэй нэгэн байсан юм."

6. Гвинет Пэлтроу

"Би Мэттью Перритэй 1993 онд Массачусетсийн Уильямстаун театрын наадмын үеэр танилцсан. Бид хоёр зуны ихэнх өдрүүдэд тэнд жүжигт тоглодог байсан. Тэр маш хөгжилтэй, эгдүүтэй, хамт байхад үнэхээр хөгжилтэй нэгэн байсан. Бид гол горхи руу сэлэхээр явж, коллежийн бааранд шар айраг ууж, өвсний талбайд үнсэлцэж байсан юм. Тэр бол ид шидийн гэмээр зун байсан. "Найзууд" цувралд тоглосон байсан ч хараахан цацагдаагүй байсан юм. Маш том амжилт тун удахгүй ирнэ гэдэгт тэр итгэж, маш ихээр сандарч байсан. Үнэхээр ч тэр нэр хүндийг олж авч чадсан юм. Нэгнээсээ холдон өөр өөр замаар явах хүртлээ бид найзууд хэвээр үлдсэн. Гэхдээ болож гарч түүнтэй уулзах бүртээ баяртай байлаа. Өнөөдөр үнэхээр гунигтай өдөр байна. Маш олон хүнд адилхан байгаа байх. Тэр яг одоо амар амгаланг мэдэрч байгаа гэж найдаж байна."

7. Дуучин Адель

10 сарын 28-ны өдөр болсон Лас Вегас дахь тоглолтынхоо үеэр тэр "Намайг 12 настай байх үед манай найз Эндрью 'Friends' цувралын Чандлерын дүрийг маш адилхан дуурайдаг байсан. Тэр үргэлж биднийг инээлгэж, муухай өдөр байхад л Чандлер болж жүжиглээд биднийг жаргалтай болгодог байсан. Тиймээс энэ дүр үргэлж миний хувьд онцгой байсаар ирсэн. Тэр өөрийнхөө туулж буй бүхний тухай нээлттэй байж чадсан нь үнэхээр гайхалтай бас зоригтой. Түүний хийсэн бүхэнд би ямар их хайртайгаа хэлэхийг хүссэн юм" хэмээжээ.

8. Жүжигчин Селма Блэйр

"Миний хамгийн эртний найз минь. Бид бүгд Мэттьюд хайртай байсан. Тэр тусмаа би. Өдөр бүр. Би түүнийг ямар ч нөхцөлгүй хайрладаг байсан. Тэр ч бас намайг хайрладаг байсан. Би үнэхээр их шархалж байна... Тайван нойрс доо, Мэтти."

9. Женнифер Хадсон

"Энэ хүн дэлхий дээр амьдарч буй асар олон хүнд инээд хөөр, гэрэл гэгээ авчирсан билээ. Тэр 'Warner Bros'-ийн гэр бүлийн маш том нэгэн хэсэг байсан бөгөөд үүрд түүнийг дурсан санах болно. Амгалан нойрс доо. "

"Friends" цувралын хамтран жүжигчид онлайн орчинд ямар нэгэн пост мэдэгдэл оруулаагүй байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
11
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.