Хүмүүст нөхөрлөл болоод нэгнээ хайрлан хамгаалахын чухлыг харуулж чадсан нэгэн сэтгэл хөдөлгөм үйл явдал хүмүүсийн дуранд өртжээ. Энэхүү муур нохой хоёрын хайр татам нөхөрлөл бүх хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөөд байна.
Нэгэн байрны оршин суугч нас дээр гарч, түүнийг асрамжийн газар шилжүүлжээ. Харин түүний дэргэд насаараа амьдарсан үнэнч хөгшин нохой нь харин ард хоцорч, ганцаар үлдсэн байна. Эзэн нь дахин харагдахгүй алга болж, мэддэг байсан цор ганц гэртээ орж ч чадахгүй гадаа нь үлдсэн нохой тэндээ хэдэн өдрийн турш хаашаа ч явахгүй сууж үлджээ.
Байрны бусад оршин суугчид байшингийн үүдэн дээр өдөр шөнөгүй суух нохойг анзаарч эхэлсэн бөгөөд нохой хажуугаар нь зөрж өнгөрсөн бүх хүний нүүрийг анхааралтай харж, эзнээ мөн эсэхийг хайж байгааг мэдсэн байна. Байрны оршин суугчид түүнийг хооллож, анхаарч эхэлжээ.
Гэтэл удалгүй хүн бүрийн хайрыг татаж, сэтгэлийг нь хөдөлгөсөн нэгэн үйл явдал тохиолджээ.
Гудамжны, гэр оронгүй нэгэн муур түүн рүү дөхөн ирсэн бөгөөд нохойг тайтгаруулж, хажууд нь байх болжээ. Тэд хамтдаа тоглож, нэгнээ тэвэрч, байнга цуг байх болсон гэнэ.
Нохой урьдынхаасаа илүү цовоо сэргэлэн болж, эзнээ хүлээсэн хэвээрээ байгаа ч гэсэн найзтайгаа цуг байгаа нь түүнийг илүү жаргалтай болгож эхэлжээ.
Хүмүүс тэднийг хооллож, анхаарах болж, бүр жижигхэн үүр хүртэл засаж өгсөн байна. Төд удалгүй оршин суугчид амьтан хамгааллын газар луу холбоо барьсан бөгөөд авч явахаар ирэхэд нь зугтаж, баригдахгүй нэлээн удаж. Эхлээд муурыг барьж авахад нохой тэдэн рүү хуцаж, найзыг нь авч явах нь гэж санаа зовсондоо эсэргүүцэж эхэлжээ. Тэднийг хоёуланг нь амжилттай барьж авсан бөгөөд халамжиндаа авч, амьтны асрах газарт шилжүүлжээ.
Нохой эзнээ бүхэл бүтэн зургаан сар хүлээсэн гэнэ. Тэд амьтан хамгаалах байранд очоод шинэ эзэдтэй болсон ч цугтаа үрчлэгдэж чадаагүй байна. Гэхдээ сайхан сэтгэлт шинэ эзэд нь тэднийг ойр ойрхон уулзуулж байхаар тохирсон гэнэ. Бүтэн бичлэгийг эндээс үзээрэй.