UBLife Logo
Newsfeed

Онцлох эвент: "The Media Show - Demo 2023"-д заавал очих 5 шалтгаан

О.Анхзаяа
О.Анхзаяа
Онцлох эвент: "The Media Show - Demo 2023"-д заавал очих 5 шалтгаан

Та бүхэнд 20.000 төгрөгөөр хэзээ ч харамсахгүй гоё эвентэд очиж, маш их зүйлийг сурч бас шинэхэн санаагаар бялхах боломж байна гэвэл яах вэ? Түүгээр ч зогсохгүй өдрийн хоол, уух юм гээд бүгд багтсан, олон олон зочин илтгэгчтэй гээд л бод. 

Манай UB LIFE сайтын дэд захирал Ж.Хулан "The Media Show" подкастыг хөтлөн явуулдаг билээ. Түүний хувьд анх 2013 онд BBC радиогоор “The Media Show” гэж нэвтрүүлгээр хэвлэл, мэдээллийн салбарын тухай, хөгжил дэвшил, шинэ трэндүүдийн талаар сэтгүүлчид ярилцдаг нэвтрүүлгийг анх сонсжээ. Бас гаднын хэвлэлүүдэд Media гэдэг цэстэй, тэнд нь мөн л салбарын тухай бичиж, нийтэлдэг буюу "Медиа" гэдэг бол бусад категори, салбарын л адил өөрийн гэсэн тоглогчидтой, экосистемтэй, менежменттэй, хөгжлийн трэндтэй, ярилцах зүйлстэй салбар юм гэдгийг ойлгож авч байжээ. Түүнээс хойш Монголдоо ийм яриа өрнүүлдэг болохсон гэж бодсоор 2020 онд подкастаа эхлүүлж, улмаар ньюслэттэрээ гаргаж байв. Сургуульд суралцан хэсэг завсарласан ч одоо энэхүү үйл ажиллагаагаараа хэвлэл мэдээллийн салбар дахь өвөрмөц өнгө төрх болсон медиа шоугаа дахин сэргээж байгаа аж.

The Media Show - Demo гэж юу вэ?

1. Сэтгүүлч оюутнууд, залуу мэргэжилтнүүдэд зориулсан Demo-2023Сурагчийн сонинд 13 настайгаасаа, өдөр тутмын сонинд 18 настайгаасаа сурвалжлагчаар ажиллаж, багшилж, редакц ахалж янз бүрээр ажиллаж ирсэн түүний хувьд танд хэрэгтэй мэдлэг мэдээллийг хамгийн эвтэйхэн, ойлгомжтой бас сонирхолтой байдлаар хүргэнэ гэдэгт итгээрэй. Өөрөө эхлэн суралцахдаа төдийгүй, оюутнууд, ажлын байранд гарсан шинэхэн гарсан дүү нартаа эх сурвалжтайгаа эвийг нь олж харилцахаас эхлээд, одоо хэвийн л үзэгдэл болсон старт-ап байгуулах хүртэлх янз бүрийн замд нь олон бэрхшээл тулгарч байгааг анзаарч, сонсож, мэдэрч байдаг тул үүнд нь бага ч болов тус болохоор дээрх замыг туулж гарсан сэтгүүлч найзуудынхаа туршлагыг хуваалцах энэ арга хэмжээг зохион байгуулж байгаагаа тэрээр дурдсан юм.

2. A pathway to professionalism"Бид өнөөдөр сэтгүүлчийн бүтээлийн чанараас ч илүүгээр биеэ авч явах байдал, ёс зүйн талаарх олон нийтийн шүүмж, сэтгэгдлийг нийтлэг сонсож буй. Үүнийг засахад хувь хүний хүмүүжил, ёс суртахуунтай холбох, хариуцлага хүлээлгэх гэхчлэн олон зүйлс хөндөгдөж байгаа ч мэргэжлийн байх төлөвшил үүнд хамгийн гол нөлөөтэй гэж бодож байна." 

Мэргэжлийн байна гэдэг нь хийдэг бүтээл нь стандарттай, түүнийг гараас гаргахдаа зохих журмыг баримталсан, хувь хүн нь мэргэжлийн хандлагатай байхыг хэлнэ. Тэгвэл илүү нарийвчилбал “Юу чамайг мэргэжлийн болгох вэ?”, “Юу бидэнд мэргэжлийн байхад туслах вэ?”The Media Show - Demo 2023 үүнд хариулт өгөх болно.

 3. Яриаг нь сонсоод л баймаар сонирхолтой илтгэгчид

Та бүхэнтэй түүхээ болон туршлагаа хуваалцах олон сонирхолтой итгэгчид тун удахгүй зарлагдах болно. Медиа салбарын хамгийн анхаарал татахуйц, туршлагатай, өвөрмөц хүмүүсийн өгөөжтэй яриаг сонсоорой. 

4. Маш баялаг хөтөлбөрЭнэ удаагийн арга хэмжээ:

  • 30 минутын Лаб

  • PechaKucha илтгэл

  • The Media Show ярилцлага гэсэн хэсгээс бүрдэнэ.

30 минутын лаб

Эх сурвалжтайгаа харилцаа тогтоох, сэдвээ хэрхэн сонирхолтойгоор, итгэлтэйгээр редакцдаа танилцуулах вэ, нийтлэл бичих ба түүх өгүүлэхдээ юуг анхаарах вэ, ярилцлага авахдаа ямар зүйлсийг санах вэ зэрэг сэдвийг туршлагатай сэтгүүлчид тус бүр 30 минутад хуваалцах болно.

PechaKucha

Медиа старт-ап хэрхэн эхлүүлсэн бэ, эрэн сурвалжлага хийхэд ямар байдаг вэ, нийтийг хамарсан мэдээллийн сайтыг бий болгох нь гэхчлэн олон сонирхолтой сэдвээр зочид маань өөрийн түүхээ 20 секундын 20 слайдаар хуваалцана.

The Media Show ярилцлага

Хиймэл оюун ухааны хөгжил сэтгүүл зүйд хэрхэн нөлөөлж байгаа талаарх шинэлэг яриаг зочинтой өрнүүлэх болно.

5. Хэзээ, хаана, хэрхэн?The Media Show - Demo 2023 арга хэмжээ 2023 оны 11-р сарын 25-нд HUB Innovation төвд болно.Дээрх бүх сонирхолтой агуулгууд, туршлагатай илтгэгчдээс суралцах боломж 80 хүнд олгогдох бөгөөд Та ЭНД дарж яг одоо арга хэмжээнд бүртгүүлээрэй. (Тасалбарын үнэ 20.000 төгрөгт өдрийн хоол, уух зүйлс багтсан.)

Мөн Instagram дээрх @mediashowmn болон Facebook-н The Media Show by Khulan Jugder хуудсыг дагаж мэдээллийг цаг тухайд нь аваарай!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Сансар огторгуйн нөлөөллөөр бүх зүйлс хурдсаж байна хонины ордныхоон. Өөрөөр хэлбэл та бүгдийн хүсэж хүлээж байсан цаг мөч ойртож байна. Тиймд бууж өгөх болоогүй шүү. Ялангуяа энэ долоо хоногт олон зүйл та бүхэнд тохиох болно. Тухайлбал мягмар гарагт тохиох сарны хиртэлт та бүгдэд урам зориг төрүүлэх учир энэ үеэр удаан шийдэж чадаагүй байсан асуудлуудаа шийдвэрлэх хүсэл оргилж магадгүй юм. Харин долоо хоногийн сүүлээр буюу ням гарагт нар охины ордом жинлүүрийн орд руу шилжсэнээр таны хайр дурлалын амьдралд хүчтэй өөрчлөлтүүдийг дуудах болно. Ялангуяа харилцаан дээрээ итгэлгүй, эргэлзээтэй байсан хүмүүсийн харилцааг бататгахад туслах үйл явдлууд тохиож магадгүй. Иймд энэ долоо хоногт өөрийн зүрх сэтгэлийг чагнаж аливаа шийдвэрүүдийг бие даан гаргахыг зөвлөж байна.

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.