Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хамгийн сайхан зүүд зүүдлэхэд туслах 9 арга


Сайхан зүүд зүүдэлж, таатай, бөх нойрсоход туслах эдгээр аргыг туршаад үзээрэй.

1. "Чанартай" нойрсох

Дор хаяж 7 ба түүнээс дээш цаг унтаж амрах хэрэгтэй. Сайхан нойрсож эхлэхийн тулд унтах цагаа зөв зохицуулж, хангалттай нойр авах нь чухал. 

2. Дасгал хийх 

Тогтмол дасгал хийж, биеэ амрааж байх нь нойронд бэлдэх сайхан арга байдаг. Хүнд биш хөнгөн дасгал 10 минут орчим хийгээд орондоо орж үзээрэй.

3. Нойрсох орчноо бүрдүүлэх 

Унтлагын өрөөгөө цэвэрлэж, угаасан, цэвэрхэн хөнжилдөө ороорой. Зурагт, утас, компьютер болон бусад зүйлээ унтрааж хол тавь. Бас гэрлээ унтраах, бүр болохгүй бол маш бүдэг, шаргал гэрэл асаагаарай. Гоё үнэртэй лаа байсан ч болно.

4. Орондоо орохын өмнөх зөв зуршилтай болох 

  • Бясалгал хийх эсвэл гүнзгий амьсгаа авах. 
  • Таатай үнэр үнэрлэх 
  • Ваннтай усанд хэвтэх 
  • Ном сонин унших 

Харин унтахын өмнө хориглох зүйлс бол;

  • Ажиллах 
  • Хэт хүнд дасгал хийх 
  • Юм идэж уух 
  • Дэлгэц ширтэх

5. Согтууруулах ундаанаас татгалзах 

Эхэндээ таны нойрыг хүргэх ч нойрны хэмнэлийг алдагдуулдаг. Таны биед согтууруулах ундаа үйлчилснээр хар дарах, сэрүүн зүүдлэх магадлалтай.

6. Хэвтэх байрлалаа өөрчлөх 

2004 онд гарсан бяцхан судалгаагаар зүүн тал руу харж унтдаг хүмүүс илүү хар дардаг байх магадлалтайг олж тогтоожээ. Мөн 2012 оны судалгаагаар доошоо харж унтдаг хүмүүс амьсгалж чадахаа болих, түгжигдэх, хөдөлж чадахгүй байх зэргээр зүүдлэх нь их гэжээ.

7. Мелатонин агуулсан хоол хүнс хэрэглэх

Эдгээр хүнс таныг илүү сайн нойрсоход туслах болно. Гэхдээ оройн цагаар идэж болохгүй шүү.

  • Өндөг 
  • Загас 
  • Мах 
  • Сүү 
  • Самар 
  • Үр тариа 
  • Мөөг

8. Зүүдний тэмдэглэл хөтлөх 

Сэрсэн даруй зүүдээ тэмдэглэж авах нь зүүдээ тод санах, илүү удирдаж сурахад туслах болно.

9. Зүүдээ удирдах бэлтгэл хийх 

"Lucid Dream" эсвэл "Зүүдээ удирдах" гэж хайвал маш олон мэдээлэл гарч ирэх болно. Үүгээр хичээллэж сурвал зүүдээ удирдах, төлөвлөх, ухамсартай зүүдлэх боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.12.06
Устаж үгүй болсон хэмээгдэж байсан сохор номин 87 жилийн дараа гарч ирэв
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Шинэ жилийн бэлгэнд гар утас байвал ямар вэ?
2
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
3
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
санал болгох
1
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
2
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
3
4 өдрийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Z 2023.11.15 59.153.112.153

Зурхайгаа оруулъяааааа

0 Хариулах


Зочин 2023.11.15 192.82.66.25

11 сарын зурхай шаардаж байна

1 Хариулах


+ 2023.11.15 64.119.29.144

11 sariin zurhai unshiy

0 Хариулах