Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ц.Бямба-Отгон улсын гарди цолтой анхны түрүүгээ "Монгол бахархлын өдөр"-өөр хүртлээ


Их эзэн Чингис хааны эснэсэн өвлийн эхэн сарын шинийн нэгнийг "Монгол бахархлын өдөр" хэмээн тунхаглаж, хотол даяараа тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Өнөө жил тус өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын шинэхэн гарди Ц.Бямба-Отгон ур, бяраар тэгширснээ бататгаж, нэвтхэн гүйсээр түрүүллээ. Тэрбээр улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд хоёр дахиа, улсын гарьд цолтойгоор анхны түрүүгээ хүртсэн нь энэ.

Өвөрхангай аймгийн Төгрөг сумаас 77 жилийн дараа улсын цолтой бөх төрсөн нь Ц.Бямба-Отгон. Тэрбээр заал танхимын барилдаануудад 2017 оноос эхлэн зодоглосон бөгөөд сумын цолтой бөхчүүдийн барилдаанд хоёр удаа, аймаг цэрэгт нэг удаа түрүүлсэн амжилттай. Ц.Бямба-Отгон өнөө жилийн Үндэсний их баяр наадмаар тав, зургаа, долоогийн даваануудад дараалан тунаж барилдаад давснаар Улсын гарди цолонд хүрсэн юм. 

"Монгол бахархлын өдөр"-т зориулсан барилдаанд улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэж, улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага Н.Золбоо нар Их шөвөгт шалгарсан. Мөн энэ өдөр Ховд аймгийн арслан М.Баяржавхлан гоц сайн барилдаж, улсын аварга О.Хангай, улсын начин Д.Амаржаргал, О.Түмэн нарыг дараалан хаяснаар шөвгийн наймд үлдсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.12.06
Устаж үгүй болсон хэмээгдэж байсан сохор номин 87 жилийн дараа гарч ирэв
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Жанрайсаг бурхны хишиг барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ
2
9 цагийн өмнө
"Астон Вилла" анх удаа талбайдаа хийсэн 15 тоглолтод дараалан хожлоо
3
Өчигдөр
Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан ч, О.Хангай аварга эсэргүүцлээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
2
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
3
4 өдрийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.