Европын хөлбөмбөгийн холбооноос Саудын Арабын алдартай гурван клубийн нэгд тооцогдох "Аль-Насср"-ыг 2024/2025 оны улиралд Европын Аваргуудын лигийн тэмцээнд оролцуулахаар яриа хэлэлцээр эхлүүлжээ.
Хэрэв эл төлөвлөгөө бүтвэл дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг тавантаа хүртэж, Европын "Алтан шаахай"-г дөрвөнтөө гардаад буй Криштиано Роналду Европын Аваргуудын лигт тоглох боломж бүрдэх учиртай.
Мөн ирэх улирлаас эхлэн Европын Аваргуудын лигийн тэмцээний зохион байгуулалтыг өөрчлөх бөгөөд анх удаа 36 багийг оролцуулах юм.
