Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2023 оны дэлхийн шилдэг залуу авьяастнаар Жүд Беллингэм, Линда Кайседо нар тодорлоо


Европын шилдэг тэмцээнүүдэд цолгорсон 21 хүртэлх насны дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Алтан хүү" шагналыг өнөө жил "Реал Мадрид"-ын тоглогч Жүд Беллингэмд олгохоор болжээ.

Эл шагналыг 2003 оноос эхлэн жил бүр гардуулж байгаа агаад Рафаэль ван дер Ваарт, Рүүни, Месси, Фабрегас, Агуэро, Балотелли, Гётце, Иско, Погба, Стерлинг, Мбаппе, Хааланд нарын шилдгүүд хүртэж байв.

Өнгөрсөн хоёр жилд Педри, Гави гэсэн "Барселона"-гийн залуу авьяастнууд дараалан уг шагналыг гардаад байсан юм.

Жүд Беллингэм "Алтан хүү" шагналыг хүртсэн гурав дахь Англи тоглогч юм. 

20 настай Беллингхэм энэ зун "Боруссиа Дортмунд"-аас "Реал" руу шилжсэн агаад одоогоор 14 тоглолтод 13 гоол оруулаад байна.

Мөн Беллингэм "Реал Мадрид"-ын түүхэнд Ла лиг, Аваргуудын лиг, Эль Классико дахь анхны тоглолтодоо гоолдсон эхний тоглогч болсон билээ.

Сонирхуулахад, өнөө жилийн "Алтан охин" шагналыг Колумбын шигшээ баг болон "Реал Мадрид"-ын 18 настай довтлогч Линда Кайседо хүртэхээр болжээ.

Кайседо 15 настайдаа өндгөвчний хорт хавдартай гэж оношлогджээ. Тэрээр ФИФА-гийн сайтад өгсөн ярицлагадаа "Хорт хавдартай гэдгээ мэдсэнээс хойш дахин мэргэжлийн түвшинд хөлбөмбөг тоглож чадна гэдэгтээ итгэлгүй болсон. Сэтгэл зүйн хувьд энэ бол миний амьдралын хамгийн том уналтын үе байлаа. Гэхдээ бага байхад маань энэ бүхэн тохиолдсонд би үргэлж талархдаг. Би эдгэрч чадсан, тиймээс сайхан байна" гэжээ.

Тэрбээр ер бусын авьяас чадвартайгаас гадна талбайд гайхалтай манлайлагч байж чаддаг.

Кайседог энэ зун явагдсан ДАШТ-д хамгийн тод гялалзах "одод"-ын нэг гэж хэдэн сарын өмнөөс дэлхийн хэвлэлүүд онцолж байлаа. Тэрбээр 12 сар хүрэхгүй хугацаанд гурав дахь ДАШТ-дээ оролцож (17 хүртэлх насны, 20 хүртэлх насны, Насанд хүрэгчдийн ДАШТ), ер бусын авьяас чадвараа дэлхий даяар гайхуулсан нь энэ. 

Тодруулбал, ДАШТ-ий анхны тоглолтодоо Өмнөд Солонгосын багийн хаалганд гоолдсон билээ. Линда Кайседо эл гоолоороо (18 нас, 153 хоногтойдоо) эмэгтэйчүүдийн ДАШТ-ий түүхэнд хамгийн залуудаа гоолдсон тоглогчдын хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Тэрээр мөн дэлхийн хошой аварга, 2016 оны олимпын аварга, Европын АШТ-ий үнэмлэхүй аварга Германы эсрэг бөмбөг эзэмших гайхамшигт ур чадвараараа дэлхий дахиныг бишрүүлж, ганган гоолыг оруулсан. 

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.12.06
Устаж үгүй болсон хэмээгдэж байсан сохор номин 87 жилийн дараа гарч ирэв
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Жанрайсаг бурхны хишиг барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ
2
8 цагийн өмнө
"Астон Вилла" анх удаа талбайдаа хийсэн 15 тоглолтод дараалан хожлоо
3
Өчигдөр
Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан ч, О.Хангай аварга эсэргүүцлээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
2
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
3
4 өдрийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.