
"Нээлттэй Сэлэнгэ түмэн" өдөрлөгт улсын гарди Ө.Бат-Орших түрүүллээ
"Нээлттэй Сэлэнгэ түмэн" өдөрлөгт зориулсан барилдаанд улсын аварга О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглолоо. Үзүүр, түрүүний барилдаан цаг шахам үргэлжилсэн нь үзэгчдийг багагүй чилээгээд амжсан.
Улмаар барилдааны төгсгөлд улсын гарди Ө.Бат-Орших хавирч давсанаар Монгол бөхийн өргөөнд арав дахь түрүүгээ хүртсэн юм. Харин улсын өсөх идэр начин Э.Даш 2023 он гарснаар дөрөв дэхээ үзүүрлэв.
Тэрбээр 2016, 2017 онуудад хоёр барилдаанд түрүүлж байсан агаад тэр цагаас өнөөг хүртэл харин түрүүлж амжаагүй байна.
Өнөөдрийн барилдааны Их шөвөгт, улсын аварга О.Хангай, улсын харцага С.Сүхбат нар шалгарсан юм.
Онцлох барилдааныг нэрлэвэл, дөрвийн даваанд Хөвсгөл аймгийн заан Ж.Хатанзоригт, улсын заан Б.Бат-Өлзийг өвдөг шороодуулсан.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |