К-поп охидын хамтлаг болох "BLACKPINK" Лондон хотноо зочлон очоод байгаа бөгөөд Хаан Чарльз тэднийг хүндэтгэн хүлээн авч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон нийтийг уриалах ажилд идэвхтэй оролцож байгааг нь хүндэтгэн Их Британийн хүндэт гишүүдээр зарлан одон гардуулж өгчээ.

2021 онд Глазгод болсон COP26 чуулга уулзалтын үеэр "BLACKPINK" хамтлаг хэдэн сая залуусыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уриалж чадсаныг Английн хаан өндрөөр үнэлэн, дурсаж ярьжээ.

Хамтлагийн гишүүд болох Jennie, Jisoo, Lisa, Rosé нар ордны тусгай хүлээн авалтад уригдан очсон бөгөөд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёл болон Тэргүүн хатагтай Ким Кеон Хи нар хамт зочлон очжээ.

