UBLife Logo
Newsfeed

Хайртай, дотнын хүмүүсээ "хоёр дахин" жаргалтай болгох 8 өвөрмөц үйлдэл

О.Анхзаяа
О.Анхзаяа
Хайртай, дотнын хүмүүсээ "хоёр дахин" жаргалтай болгох 8 өвөрмөц үйлдэл

Хайртай хүндээ зориулан гэнэтийн бас хамгийн сайхан үйлдлийг хийж, баярлуулж, гайхшруулахыг бүгд л хүсдэг шүү дээ. Гэхдээ яаж эхлэхээ мэдэхгүй байвал энэ танд тус болох болно. 


1. Хайртай хүндээ зориулж үлгэр ярьж өгөөрэй

Магадгүй таны хайртай хүн шөнө унтаж чадалгүй нойр нь хулжиж байвал, зөвхөн түүндээ зориулж, хүүхэд насныхан дурсамжыг эргүүлэн санууулж үлгэр ярьж өгөөрэй. Өмнөхөөсөө ч илүү хоёр дахин сайн нойрсож мэдэх юм. Бүр өөрөө шууд газар дээр нь зохион ярьж өгсөн ч илүү сонирхолтой байх болно.

2. Бага насных нь зургуудыг зургийн цомогт цуглуулж, бэлэг болгон өгөх.

Өөрийнхөө бага насны зургуудыг эргэж санаад хэчнээн их гайхаж, баярлах бол. Нэмээд та өөрийнхөө ч бага насны зургийг оруулаад өгвөл 2 дахин өхөөрдөм байх болно.

3. Яг одоо түүний утсанд нууцаар сэрүүлэг тавьж өгөөрэй

Маргааш таны хайрт чинь ажил дээрээ ядраад эрч хүчгүй болж байхад утсанд нь гэнэт сэрүүлэг дуугарч, "Миний хайр мундаг шүү, өдрийн цайгаа заавал уугаарай. Босоод дасгал хөдөлгөөн хийгээд, биеийн чилээгээ гаргаарай" гэсэн сэрүүлэг дуугарвал ямар их хайр халамж мэдрэгдэх бол оо? Яг өнөөдөр туршаад үзээрэй.

4. Өөрт нь хамгийн хэрэгтэй байгаа зүйлсийг нь асуулгүйгээр авч өгөх

Жишээ нь үүнд датаг дурдаж болох юм. Ямар ч хүнд байнгын хэрэг болдог зүйл бол дата шүү дээ. Бид үүгээр хайртай хүмүүстэйгээ холбоо барьж, ажлаа амжуулж, дуртай зүйлээ үзэж сонирхож, дэлхийн мэдээллийг цаг алдалгүй авч, бусадтай холбоотой байдаг. Харин үүнд нь тус болох үүднээс хэлэлгүйгээр датаг нь цэнэглээд өгч болох юм. 

Та 2.5GB болон түүнээс дээш нэмэлт дата багцыг Toki апп, Unitel апп, Unitel.mn вэбээр идэвхжүүлэхэд 2 дахин нэмэгддэг урамшуулал эхэлсэн байна. Тухайлбал 3GB дата багцыг 3500₮-өөр идэвхжүүлэхэд 6GB болж дансанд нь орох юм. Тиймээс энэхүү урамшууллыг амжаад ашиглаарай.

5. Хэн нь хүүхэлдэйн киноны дуунуудыг хамгийн сайн мэдэх вэ?

Хайртай дотнын хүнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх нэг санаа зааж өгөе. Та Youtube-ээс "Guess the Disney songs" гэж хайгаад хэн нь олон хүүхэлдэйн киноны дуу таахаа үзээрэй. Хожигдсон нэг нь оройн хоол хийх болно.

6. Цаснаар гарч байлдах, бүжиглэх

Цастай шөнө бол миний мэдэхээр хамгийн ид шидийн үе. Ийм үед дотнын нэгнээ дагуулж гараад гудмаар алхаж, цасаар байлдаж, цасан хүн хийх нь гайхалтай дурсамжийг бий болгодог. Хүүхдүүдээ дагуулаад гэр бүлээрээ цасаар тоглох хүмүүсийн инээд хөөр ийм үдшийг ид шидийн мэт болгож өгдөг. Тиймээс цастай оройг анаж байгаад заавал зузаалаад гараарай.

7. Жаахан зориг шаардах үйлдэл...

Та үүнийг хийхийн тулд зориг гаргах хэрэгтэй болно. Кинон дээр гардаг шиг та олны өмнө хайртай хүндээ зориулаад дуу дуулж байсан уу? Хайртай хүн чинь ичиж, олны өмнө сандрах байх. Гэхдээ тэр тусмаа мартахын аргагүй байх болно. Эсвэл бүр барилгуудын гадаа зассан том гацуурын урд шууд дагуулаад бүжиглэж үзээрэй. Эхэндээ сандарч, ичих л байх. Гэхдээ чихэвчээр явах дуундаа уусаад, дэлхийд хоёулхнаа мэт л жаргалтай мэдрэмж авах болно.

8. Нэг нэгэн шигээ болж хувирах өдөр зохиогоорой.

Нөгөө хүнтэйгээ адилхан хувцаслаж, адилхан аашилж, хийдэг жижигхэн инээдтэй үйлдлүүдийг нь дуурайгаарай. Нэг нэгнээ илүү ойлгож, хоёр дахин ойртож, мэдрэхэд энэ арга үнэхээр тус болно. Бас хөгжилтэй байх учраас утсан дээрээ бичиж авахаа мартав аа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.