UBLife Logo
QUIZ

Зөн совингийн тест: Анх уулзаж буй хүмүүст та ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?

Зөн совингийн тест: Анх уулзаж буй хүмүүст та ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?

Анхны сэтгэгдэл гэдэг ямагт чухал байдаг билээ. Та өөрийгөө хүмүүст ямар мэдрэмж төрүүлдэг болохыг олж мэдмээр байна уу? Тэгвэл энэхүү тестийг сонирхоод үзээрэй.


Зөн совингоо дагаж, өөрийн хамгийн ихээр татагдсан эхний зургийг сонгоно уу.

Хэрэв зургаа сонгосон бол одоо хариутай танилцъя.

Ширэнгэн ой

Хүмүүс таныг хараад хамгийн түрүүнд ямар нэгэн онцгой, бусдаас содон зүйл байгааг анзаардаг. Тэд яг ямар онцгой зүйл танд байгааг олж мэдэхийн тулд улам бүр ойртож, анхаарч харахыг хүсдэг. Та бусдад санал болгох, бусдад өгч чадах, бусдыг татах асар олон онцгой зүйлийг өөртөө агуулсан. Та өөрөө тэгж боддоггүй байж болох ч, үнэн хэрэгтээ та хамгийн сэтгэл татам хүмүүсийн нэг юм. Та маш баялаг, эрч хүчтэй эенергитэй бөгөөд бусад хүнийг өөртөө татаж, тэд ч танд нэг ойртсон бол төөрсөн мэт гарах гарцгүй болдог.

Таны аура: 

Ойн ногоон өнгө

Мэдрэмж:

Тайван, сайхан сэтгэлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, байгалийн энергийг өөртөө агуулсан, бодитой бас түшигтэй


Зурааснууд

Хүмүүс таныг хараад хамгийн түрүүнд маш олон талтай, маш ухаалаг хүн байна хэмээн боддог. Та бусдыг гайхшруулах олон талтай зан чанартай хүн. Гаднаа та дуугүй, бусдыг ажигласан нэгэн байж болох ч хүмүүсийн дунд орохдоо илүү өөр нээлттэй нэгэн болж, орчноо мэдрэн өөрчлөгдөж чаддаг. Та яг л соронз шиг бусдыг татдаг. Гэхдээ ихэнх нь тань руу яаж ойртохоо мэдэхгүйгээс болж зүрхлэхгүй байсаар чимээгүй өнгөрөх нь бий.

Таны аура:

Алтлаг шаргал

Мэдрэмж:

Ухаалаг, бүхнийг ажигч, шүүмжлэлтэй, бүтээлч, олон талт, хувьсан өөрчлөгдөх шинж чанар


Ягаан

Та бол маш зөөлөн бас хайр татам анхны сэтгэгдэл үлдээдэг нэгэн. Маш зөөлөн, гэгээн, уянгалаг дүр төрх, байдлыг хүмүүст мэдрүүлдгээс гадна маш нууцлаг, бас бусдыг өөртөө татах чадвартай. Өөрийн гадаад үзэмж төдийгүй бусад эргэн тойрны зүйлсээ сайхан харагдуулахад их цаг, эрч хүч зарцуулдаг. Мөн та маш онцгой өвөрмөц загварын мэдрэмжтэй. Таны гоо үзэсгэлэн, байр байдалд хүмүүс татагдахгүй байх аргагүй.

Таны аура:

Ягаан

Мэдрэмж:

Тайван, нөхөрсөг, анхаарал халамжтай, сэтгэл татам, нууцлаг, эмэгтэйлэг, агаарын энерги бүхий


Хогийн сав

Та ихэнхдээ маш ганцаардмал, ганцаараа байхыг хүсдэг нэгэн шиг мэдрэмжийг бусдад өгдөг. Та ганцаараа байхыг илүүд үздэг, мөн маш цөөн тооны найз нөхөдтэй байх магадлалтай. Хүмүүс таныг хараад өөр байхаас айдаггүй, өөрийнхөөрөө байж чаддаг нэгэн юм хэмээн хүлээн авдаг. Та юуг ч ганцаараа сөрөн зогсохоос айдаггүй. Бас хийж буй үйлдэл тань бусдаад үргэлж өөр байх хандлагатай. Өөрийнхөө хэн гэдгийг үргэлж мэддэг бас түүндээ итгэлтэй байдаг тань хүмүүсийн хүндлэлийг хүлээхэд хүргэдэг.

Таны аура: 

Цэнхэр

Мэдрэмж:

Өөртөө үнэнч, нээлттэй сэтгэхүйтэй, бусдыг шүүмжилдэггүй, өвөрмөц, усны энерги бүхий


Лаа

Өөрийн хэн гэдгээ маш сайн мэддэг нэгэн гэдгийг тань хүмүүс хамгийн түрүүнд анзаардаг. Та "Хөгшин сүнс" мэт мэдрэмж төрүүлдэг. Яг л маш ухаалаг, их зүйлийг ойлгосон, хуучны эд зүйлсэд дуртай хүн мэт санагддаг. "Би өмнө нь ингэж байсан, би мэднэ ээ" гэх мэдрэмжийг хүмүүст ихээхэн төрүүлдэг. Өөрөө мэддэггүй байж болох ч та бусдад ямагт өөрийн онцгой чанараа харуулж, түүгээрээ өөрийгөө тунхаглаж, бусдад өөрийн хэн гэдгийг ямагт мэдрүүлдэг. Хүмүүс таны онцгой, өвөрмөц энэхүү зан байдал, мэдрэмжийг чинь шүтдэг бөгөөд өөртөө ч хүмүүсийг энэ чанараараа ихээхэн татаж, хүмүүсийн сонирхлыг ямагт татаж, өөрийнхөө стиль, байр байдал, сонирхлоороо гайхшруулж байдаг. 

Таны аура:

Гүн улаан

Мэдрэмж:

Хүчирхэг оюун ухаан, өөртөө итгэлтэй, ухаан суусан, хуучин сүнс, галын энерги


Сүүдэр

Хүмүүс тантай анх уулзсаныхаа дараа таныг "Өөрийгөө ямар үзэсгэлэнтэй хүн болохыг мэдэхгүй юм" хэмээн боддог аж. Та өөртөө бага зэрэг эргэлздэг, өөрийн давуу чанар, гоо сайхныг бүрэн анзаардаггүй байх талтай. Та өөрийгөө танин мэдэх гэж ихээхэн хичээж, бас түүндээ асуудалтай нүүр тулж байж магадгүй. Хүмүүс таныг дотроо ч гаднаа ч үзэсгэлэнтэй нэгэн гэдгийг хардаг. Та бусдыг яаж хайрлаж, жаргалтай болгодгоо өөрөө ч мэдэхгүй байх. Гэхдээ хүмүүст сайхан мэдрэмж төрүүлж чаддаг шигээ та өөрийгөө ч мөн бүрэн анзаарч, итгэлтэй байж, хайрлагдаж буйгаа мэдрэх ёстой.

Таны аура:

Ногоон саарал 

Мэдрэмж:

Меланхолик, үл ойлгогдсон, гэнэн, усны энерги


Тэсрэлт

Та хүмүүст маш хүчтэй анхны сэтгэгдэл төрүүлдэг. Маш сэтгэл татам бөгөөд таны маш ихээр балмагдуулам зан чанар, энерги болоод гадаад үзэмжээс болж хүмүүс танд ихээр татагддаг. Хүмүүстэй маш эерэг харилцааг бий болгох нь танд бэрхшээлтэй байж магадгүй. Тэд таныг танин мэдэхийг хүсдэг ч бас болгоомжилдог байх хандлагатай. Гэхдээ л тэд гал руу ойртох дэнгийн эрвээхэй шиг тэмүүлсээр байдаг. 

Таны аура:

Гүн хөх

Мэдрэмж: 

Хүчтэй, айлгам, өөртөө итгэлтэй, ухаан суусан, сэтгэл татам


Талбай 

Таныг хүмүүс анх хараад байгалийн гоо үзэсгэлэнг, тайвшралыг мэдэрдэг. Маш харизмтай бас бусдад таалагдах гэж оролддоггүй зан чанартай. Та яг байгаагаараа л байдаг. Бас тэр нь бусдыг татдаг. Таны бодит байдалд ойр, ямар ч илүү хуурамч зангүй байгаа байдал, өрөвч зөөлөн зан онцгой байдаг. Хүмүүс таныг байгаагаар тань хүлээн авч, шүтдэг гэхэд буруудахгүй.

Таны аура:

Цагаан

Мэдрэмж:

Таатай, байгалийн, бусдыг ойлгодог, ид шидийн, агаарын энерги бүхий


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.