UBLife Logo
Newsfeed

Өвлийн улиралд бусдад санаа тавихын тулд хийж болох 6 эгэл үйлдэл

О.Анхзаяа
О.Анхзаяа
Өвлийн улиралд бусдад санаа тавихын тулд хийж болох 6 эгэл үйлдэл

Өвөл бол хамгийн хүйтэн, заримдаа өршөөлгүй юм шиг хэрнээ хүмүүсийн нэг нэгнээ гэх сэтгэлийг хамгийн тодоор харуулдаг улирал. Ийм үед бид хэрхэн нэг нэгэндээ санаа тавьж болохыг хамтдаа харцгаая.


1. Дулаан явбал мянган лан

Та өөрөө дулаан хувцаслаад зогсохгүй эргэн тойрны хүмүүсээ анхаарч, хэр дулаан хувцаслаж байгааг нь шалгаж, бээлийгүй бол бээлий авч өгч, зузаан оймс, өвдөг дулаацуулагч бэлгэнд өгөхөд хамгийн таатай. Гадуур малгайгүй, энгэрээ задгайлчихсан гүйж яваа хүүхдэд хүртэл сануулан хэлж, анхаарал тавихаа битгий мартаарай.

2. Халуун уух зүйлийн онцгой цэс бий болгох

Маш амттай, онцгой, содон зүйлийг өвөл бусдад бэлдэж өгдөг, уулгадаг бол сайхан. Интернэтээс сонин содон цэс харж, жимс, цай, өөр юу ч байдаг юм нийлүүлээд үнэтэй рестораны цэсэнд баймаар тийм гоё халуун уух юмыг гэртээ бэлдэж, хайртай хүмүүстээ ч хийж өгөөрэй. Дандаа л нимбэгтэй халуун байхуу цай ууна ч гэж юу байх вэ дээ. Янз бүрийн цэс хараад, туршаад үзээрэй. Гол нь бусдыг бас дайлаарай.

3. Өвлийн спортод бусдыг уруу татах

Тэшүүрээр гулгаж, хоккей тоглож, цанаар гулгаад үзэх цаг боллоо. Та цас мөстэй энэ өвлийг ашиглаад өвлийн спортоор жаахан ч гэсэн хичээллээд үзвэл яаж байна? Гол нь өөр хийх зүйлс олдохгүй, гуниглаж байгаа нэгнээ уруу татаж, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг зориорой. Давхар дархлаагаа сайжруулна гэсэн үг шүү дээ.

4. Өвлийн аялал таатайг мэдрүүлэх

Зөвхөн зун л аялах ёстой гэж үү? Харин ч "күүл" залуус өвлийн үзэсгэлэн гоог маш сайн мэддэг. Энэ улиралд агаар салхинд гарч, зугаалж, аялах ямар гоё, сонирхолтой вэ гэдгийг мэдэрч бас бусдад мэдрүүлээрэй. Төлөвлөгөө гаргаж, цагаа товлоод, хайртай хүмүүсээ авч цэвэр агаарт гараарай.

5. Бусдад туслах нь хамгийн "дулаан" байдаг

Энэ хүйтэн цаг үед нэгэндээ халуун сэтгэлээр туслах нь ямар сайхан гээч? Тусламж үнэхээр хэрэгтэй байгаа тийм нэгэнд сэтгэлээ заавал зориулж, чадах чинээгээрэй дэм болоорой. Зузаан хувцас бэлэглэх, халуун хоол цай даарсан байгаа танихгүй нэгэнд авч өгөх, машинаараа дааран зогсох нэгнийг замаараа дөхүүлж өгөх гээд тус болох нь чухал шүү. 

6. Асуудлыг шийдэхэд тусалдаг

Аль нэг байгууллагын гадаа хүмүүс дандаа халтирч унаад, цас мөстэйд яг нэг хаалгаар орж гарахад хэцүү байгаад, энд тэнд аюултай зам зурайж, хэн нэгэн эрсдэлд орох боломжтой байвал үүнд заавал анхаарал тавиарай. Холбогдох хүмүүст нь заавал хэлж, шийдвэрлэж өгөхийг шаарддаг байхыг хүсэж байна. Ийм оролцоотой, өөрсдийн эрхийг мэддэг, хүчтэй дуу хоолойтой байх ямар сайхан гээч?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.