UBLife Logo
Newsfeed

Аз жаргалтай, эрүүл үерхлийн "3-6-9" сарын дүрэм

Г.Сүрэн
Г.Сүрэн
Аз жаргалтай, эрүүл үерхлийн "3-6-9" сарын дүрэм

Шинэ романтик харилцаанд 3-6-9 сарын дүрэм баримталснаар үерхлээ урт хугацаанд аз жаргалтай бөгөөд эрүүл хадгалах боломжтойг та мэдэх үү? Өөрөөр хэлбэл эхний гурван сарын хугацаа нэгнээ илүү танин мэдэх "танилцах" үе шат, дараагийн гурван сар нь харилцаагаа илүү гүн гүнзгий түвшинд хүргэх, удаах гурван сарын хугацаанд урт хугацааны хамтрагч болох эсэхээ шийдвэрлэх үе юм. 

Хүн бүрийн харилцан дотнослын хугацаа өөр өөр боловч энэхүү дүрмийг баримталснаар харилцаагаа яаруулж, түргэдэж, эсвэл "яах гээд байгаа нь мэдэхгүй" удаан явж хэн хэн нь сэтгэл зүйгээрээ хохирох шаардлагагүй болно. 3-6-9 сарын үерхлийн дүрэм нь урт хугацааны харилцааг анхнаас нь эрүүл, зөөлөн, ухаалаг тавихуйн эхлэл юм.

Эхний гурван сар (Танин мэдэх үе)

Нэгнээ харах бүртээ догдолж, уулзахаар очиход зүрх хурдан цохилсон сэтгэл хөдлөлөөр дүүрэн үе. Энэ хугацаанд нэгэнтэйгээ илүү танин мэдэж, юунд дуртай дургүй, ямар ертөнцтэй, ямар дурсамж бодолтой, ямар ижилхэн ба өөр зан чанартай, ямар үнэ цэнтэй хүн болохыг нь сонирхох замаар харилцаагаа цааш үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлэнэ. 

Дараагийн гурван сар (Дотносох үе)

Үерхлийн эхний зургаан сард хосууд илүү дотносож, гүн гүнзгий харилцаа үүсгэж эхэлсэн байдаг. Нэгнийхээ зан төлөв, ертөнцийг таньж, сул талыг нь олж харж эхлэхийн зэрэгцээ үл ойлголцол гарч, анхны маргаан, анхны "түр салалт"-аа ч хийж магад. Энэ үед нэгнийхээ сул талыг ч хүлээн зөвшөөрч хайрлах уу, эсвэл хоёр тийш болох уу гэдгээ ихэнх хосууд шийдвэрлэдэг. Хамтдаа байх шийдвэр гаргасан бол илүү уян хатан байдлаар харилцаандаа хандахыг зөвлөж байна. 

Удаах гурван сар (Үнэлгээний үе)

Энэ үед та хоёр нэгнээ танин мэдсэн, дотноссон байх тул илүү урт хугацаанд хамт байх эсэхээ шийдвэрлэж, харилцаандаа сэтгэл хөдлөлөөр бус эрүүл ухаанаар хандах чадвартай болсон байна. Хэр тохиромжтой хүмүүс гэдгээ ухамсарлаж, хэн хэн нь ямар үерхэл харилцааг хүсэж буйгаа нээлттэй ярилцах хэрэгтэй. 

Эх сурвалж: The Time

Illustrations: Puuung

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.