UBLife Logo
Спорт

Ургацын баярт Сүхбаатар аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ

У.Чинзориг
У.Чинзориг
Ургацын баярт Сүхбаатар аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ

Ургацын баярт зориулсан барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө болж, даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай нарын тэргүүтэй 128 бөх зодоглолоо. 

Эл барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, улсын харцага Х.Гантулга үзүүрлэв.

Их шөвөгт даян аварга Н.Батсуурь, Хэнтий аймгийн арслан Д.Алтанцоож нар шалгарсан юм.

Хоёрын даваанд сумын заан Д.Төгс-Эрдэнэ, улсын аварга О.Хангайг хаясан нь онцлох барилдаан байлаа. Тэрбээр өмнөх гурван ч барилдаандаа О.Хангай аваргад дараалан өвдөг шороодоод байсан бол энэ удаад харин аваргыг давсан юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.