Өнгөрөгч бямба гарагт буюу 12 сарын 2-нд "Zaisan Hill" цогцолборын нэг давхарт болсон "Welcome to U Planet" арга хэмжээ хүүхдүүдийн хувьд жинхэнэ утгаараа аз жаргалын өдөр байлаа.

U brand Монголд анх удаа "Branded" Роблокс тоглоомын серверийг бүтээсэн билээ. Эцэг эхчүүд маань хүүхдээ чөлөөт цагаараа аюулгүй, сонирхолтой тоглоом тоглоосой гэж хүсэж байгаа бол энэхүү тоглоомыг сонирхоод үзээрэй. Яг л хүүхдийн нас, сэтгэхүй, онцлогт тохирсноороо нэн онцлог.

13 цагаас үйл ажиллагаа эхлэх мөчид аав ээж, найз нөхдийнхөө хамтаар хүрэлцэн ирсэн хүүхдүүд нэг давхрыг дүүргэж байсан юм. U brand-ийн зассан тайз орчныг гэрэлтүүлж, хүүхдүүдэд зориулсан чимэглэлүүд багачууд залуус гэлтгүй аав ээж нарынх нь ч харааг булааж байсан гэхэд буруудахгүй.

Хүүхдүүдийн дунд "Роблоксын дүрийг хэн хамгийн гоё зурах вэ?" тэмцээн зохион байгуулахад тэнд байсан бүх хүүхэд бал цаас, өнгийн харандаанууд ашиглан төсөөллийнхөө хамгийн хөөрхөн, өвөрмөц, "күүл" дүрүүдийг бүтээж байлаа.


Хүүхэд залууст зориулсан хамгийн хөөрхөн, шинэлэг үйл ажиллагааг U brand ямагт хамгийн түрүүнд сэтгэж хүргэдэг. Хүүхэд залуусын сонирхлыг хамгийн ихээр мэдэрч чаддагаараа давуу талтай учир Монголын Roblox тоглогчдод ийм туршлагыг мөн анх удаа мэдрүүлэхээр бий болгосон юм. U Planet дээр чи найзуудтайгаа хөгжилдөж, гайхамшигт ертөнцөөр аялж, бие биетэйгээ өрсөлдөх боломжтой. Мөн тоглоомоо тоглосноор загварлаг мерчүүдийг авах ч боломжтой.

Эвентийн үеэр Монголын хамгийн алдартай Ютүберүүдийн нэг болох Gremix хүрэлцэн ирж, хүүхдүүдийн зургийг тэмцээнийг шүүж тодруулснаас гадна тэнд байсан бүх хүүхдүүдэд өөрийн зурж бэлдсэн 250 ширхэг гарын үсгийг бэлэглэн, хамт зургаа авхуулсан билээ.


Тэмцээний эхний шатны бүх зургуудыг үзсэний дараа тэр шилдэг гэсэн 10 хүүхдийг сонгож, тайзан дээр дуудсан бөгөөд бүх 10 шилдэг оролцогч нартаа гарын бэлэг гардуулсан юм. Харин шилдэг шагналыг авсан хүүхдэд хамгийн том шагнал болох Mystery Box очсон билээ.
Тэмцээний ялагч Тэмүүжин (14 настай)
Найзаасаа энэхүү эвентийн мэдээллийг анх сонссон. Манай найз 16 мянган дагагчтай Fremzyy гээд ютүбер байхгүй юу. Хажуугаар нь сурталчлах гээд. Нөгөө нэг найз маань бас замчилж ирсэн. Энэ арга хэмжээ ёстой гайхалтай болж байна. Гайгүй зурчихдаг болохоор ороод үзье гэж бодсон чинь ялчихсан. Бэлгээ нээгээд үзсэн чинь тасархай "hoodie" байна. Бас өөр олон гоё юм байна. Хангалттай үзэж чадаагүй байна. Миний зурсан дүр Юнителийг дүрсэлсэн ногоон өнгөтэй, бас алдаа гаргаад зургаа гараараа дараад хар болгонгуутаа, түүнийгээ сүүдэр болгоод өөрчлөөд зурчихсан. Би U brand-ийн хэрэглэгч биш л дээ, гэхдээ одоо заавал болно оо. Баярлалаа!

Тэмцээний шилдэг 10 оролцогчийн нэг Анар
Би зураг зурах их дуртай. Бас Гремиксийн бичлэгүүдэд маш дуртай. Бүр дандаа үздэг. Өнөөдөр хамтдаа зургаа авхуулаад, бүр гарын үсгийг нь авсандаа маш их баяртай байна. Би завтай үедээ Роблокс тоглодог. Бусад үедээ хичээлээ, гэрийн даалгавраа хийгээд л байж байдаг. Манай аав ээж зөвшөөрөөд ийшээ хамт ирсэн баяртай байна. Бас зохино байгуулсан бүх хүмүүст баярлалаа. Маш гоё арга хэмжээ болсон шүү. Хүүхдүүдэд зориулсан ийм өдрүүд олон байгаасай гэж хүсэж байна.

Арга хэмжээний үеэр мөн тоглох боломжтой тоглоомуудыг байрлуулж, орчныг маш гоёор засаж чимэглэсэн байсан юм.



Энэхүү эвентэд ирж, Gremix-тэй цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэн нэгэн өдрийг өнгөрүүлсэн хүүхэд, эцэг эхчүүдэд болон арга хэмжээг зохион байгуулсан U brand-ийн хамт олонд баярлах нь зүйтэй болов уу. Инээд хөөрөөр дүүрэн ийм арга хэмжээнүүд цаашид ч олон болоосой гэх хүслийг төрүүлж, мөн залуусыг ойлгодог, тэдэнд зориулан ямар нэг зүйлийг хийдэг брэнд бий болсонд хүмүүс ч баяртай байгаа нь энэ өдөр харагдаж байсан юм. U brand-тэй хамт байж, шинэ хэрэглэгч нь болсноор олон давуу талыг хамт мэдэрч, гайхалтай аялалд гараарай.





