Өнгөрсөн шөнө Английн Премьер лигийн 16-р тойргийн тоглолтууд явагдлаа. Өмнөх тойрогтоо аваргын цомыг хамгаалагч "Манчестер Сити"-г хожиж хүснэгтийн гуравдугаар байр руу урагшилсан "Астон Вилла"-чууд энэ удаа "Арсенал"-ийг 1:0-ээр буулган авч, хүснэгтийн тэргүүнээс нь буулгалаа.
Ийнхүү "Астон Вилла" клуб түүхэндээ анх удаа талбай дээрээ 15 дараалсан ялалт байгуулаад байна.
Жон МакГинн долоо дахь минутад гоолдсон нь тоглолтын хувь заяаг шийдсэн юм.
"Астон Вилла"-гийн дасгалжуулагч Унай Эмери "Вилла Паркт хийсэн 15 тоглолтод дараалан ялна гэдэг гарцаагүй гайхалтай амжилт. Би хэзээ ч ийм амжилтад хүрч байгаагүй, цаашид ч дасгалжуулагчийн хувиар хүрэхгүй. Бидний дараагийн сорилт "Шеффилд Юнайтед" байх болно. Гэвч бид 30, 32 дахь тойргийн үеэр одоогийн байрандаа хэвээр байвал аваргын төлөө өрсөлдөх тухайд ярьж болох юм" гэжээ.
Эл тоглолт энэ улирлын Премьер лиг дэх хамгийн олон бөмбөг таслалттай тоглолтоор бүртгэгдэв. "Астон Вилла" (32), Арсенал (31) багууд тоглолтын туршид нийт 63 удаа бие биенээсээ бөмбөг тасалжээ.