UBLife Logo
Newsfeed

Монгол бүсгүй "Mortal Kombat" тоглоомын Синделийн дүрийг бүтээжээ

Монгол бүсгүй "Mortal Kombat" тоглоомын Синделийн дүрийг бүтээжээ

Mortal Kombat тоглож өссөн, одоо ч тоглосоор байгаа хүмүүсийн хувьд нэгэн гайхалтай сэтгэл хөдлөм мэдээ гарчээ. АНУ-д ажиллаж амьдарч буй монгол модель Dari Dorj буюу Д.Дарий энэхүү сайхан мэдээг өнөөдөр олон нийтийн сүлжээгээр хуваалцжээ.

 

2022 оны нэдүгээр сард тэрээр өөрийн дүр төрхийг "уншуулан", дүрд орох ажил эхэлсэн бөгөөд одоо түүний модель болж бүтсэн дүрийн зургууд цацагдаад байгаа юм.

Синдел бол Эдениагийн хатан бөгөөд Китана Милина хэмээх тоглоомын бусад хоёр дүрийн ээж билээ. 

Түүний хувьд энэхүү сэтгэл догдлом мэдээг хүмүүстэй хуваалцах гэж их удаан хүлээсэн гэнэ. 

Mortal Kombat Wiki дээр хэдийнэ түүний бүтээсэн дүрээр зураг нь солигдсон байна.

Одоо бид тоглохдоо монгол бүсгүйн бүтээсэн дүрээр түүнийг харж, тоглох боломжтой болох нь. Үнэхээр гайхалтай!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
7
0
0
0
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.