UBLife Logo
Newsfeed

Жүжигчин Жэйкоб Элорди пранк хийсэн радиогийн хөтлөгчийн биед халджээ

Жүжигчин Жэйкоб Элорди пранк хийсэн радиогийн хөтлөгчийн биед халджээ

"Saltburn" киноны од жүжигчин Жэйкоб Элорди радиогийн хөтлөгч Жошуа Фоксийн биед халдсан хэргээр байцаагдаж байна. Хөтлөгч эр жүжигчин Жэйкоб руу тоглоомоор пранк хийж, өдсөн гэх бөгөөд үүний үр дүнд түүний хоолойг боон хананд түлхсэн гэжээ. 

Австралийн KIIS фм-д энэхүү үйл явдал болсон юм. Хөтлөгч Фокс тэр үеэр Saltburn кинотой холбоотойгоор түүнд сав өгч, өөрийн биеэ угаасан усаа хийж өгөхийг хүссэнээс болж ийм үйл явдал цааш өрнөх болсон гэнэ. Төрсөн өдрөөр нь найздаа зориулж бэлэг болгон өгөх гэж "Жэйкоб Элордигийн биеэ угаасан ус" хэмээх савыг түүнд өгөөд "Надад өгч болох уу? Би бэлэг болгох гэсэн юм" гэхэд нь харин жүжигчин "Би үүнийг чинь яах ёстой юм?" хэмээн асуужээ. Харин Фокс үргэлжлүүлэн "Дүүргээд радио руу явуулчих" гэж хэлсэн нь Жэйкобын уурыг хүргэж, "Тоглож байгаа биз дээ? Чи энэ үйл явдлыг бичлэг хийж авч байгаа юм уу? Больж болох уу" гэсэн бөгөөд цааш энэ байдал хурцдан хөтлөгчийг боож авсан гэнэ. 

Сүүлд гарсан мэдээгээр Австралийн цагдаа нар энэхүү хэргийг мөрдөн шалгаж буй бөгөөд радиогийн хөтлөгч Фокс түүнд ямар нэгэн хэрэг үүрүүлэхгүй байхаар шийдсэн гэх мэдээлэл гарчээ. 

"Би энэхүү хэргийг дуусгамаар байна. Түүнд ямар нэг хэрэг үүрүүлэхгүй байхаар шийдлээ. Би хэлэх зүйлээ хэлсэн. Жэйкоб, чи өөрийн замаар л яв. Гэхдээ дараагийн удаа хэн нэгэн хүн чамтай ярих гэж ирвэл битгий дайраарай" гэж хөтлөгч эр хэлсэн гэнэ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.