UBLife Logo
Newsfeed

"Миний нөхөртэй гэрлээч" цувралын жүжигчин На Ин Вүгийн тухай 10 баримт

Ub.life
Ub.life
"Миний нөхөртэй гэрлээч" цувралын жүжигчин На Ин Вүгийн тухай 10 баримт

Яг одоо Өмнөд Солонгост хамгийн өндөр үзэлттэй яваа олон ангит кинонуудын нэг бол "Миний нөхөртэй гэрлээч" цуврал юм. Алдартай комик бүтээлээс сэдэвлэн хийсэн энэ киноны гол дүрд Пак Мин Ён, На Ин Вү, Ли И Кён, Сон Ха Юн нар тоглож буй. Тэдэн дундаас үзэгчдийг анхаарлыг хамгийн их татаж буй жүжигчин На Ин Вүгийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

1. На Ин Вү 1994 оны есдүгээр сарын 17-нд төржээ. Энэ жил тэрбээр 30 нас хүрэх юм. 

2. Түүний жинхэнэ нэрийг На Жон Чан гэдэг. Энэ нэрийг түүнд өвөө нь өгсөн бөгөөд "бусдад туслах" гэсэн утгатай юм байна. Шүтэн бишрэгчид нь түүнийг нэр шигээ бусдад тусархаг, ажилч хичээнгүй, зүтгэлтэй гэдгээр нь бахархдаг гэнэ. Тэр киноны зураг авалтын үеэр нэг ч удаа амралгүй бүтэн сарын турш ажиллаж байсан тохиолдол ч бий. 

3. Тэр жүжиглэхээс гадна маш сайн дуулж, хэд хэдэн хөгжмийн зэмсгээр тоглодог. Жүжигчин залуу гитарыг чадамгай тоглодог ба өөрийн гэсэн таван гитартай.

4. Ин Вү багаасаа хөгжимд дуртай байсан тул нэгэн цагт К-поп айдол болохоор бэлтгэж байжээ. Soompi сэтгүүлийн нийтлэлд дурдсанаар тэрбээр GOT7 хамтлагийн Жин Ён, TWICE хамтлагийн Жон Ён, B.A.P хамтлагийн Ён Жэ нартай хамт бэлтгэгдэж байсан гэнэ. Гэвч карьерынхаа талаар дахин эргэцүүлсний эцэст 19 настайдаа хөгжмийн ертөнцөөс хөндийрч, жүжигчин болох замналыг сонгожээ.

5. Хэдийгээр тэр хөгжмийн карьераасаа холдсон ч үе үе хөгжмийн мэдрэмж, бүжгийн эвсэлээ харуулдаг. Тухайлбал, тэрбээр сүүлд BLACKPINK хамтлагийн Лисатай хамт бүжиглэж байсан. Бүтэн бичлэгийг үзэх бол ЭНД дараарай. 

6. Ин Вү 2015 онд MBC телевизийн Shine or Go Crazy цувралд дүр бүтээснээр жүжигчний гараагаа эхэлжээ. Гэхдээ түүнийг олны анхаарлын төвд оруулж, өнөөгийн амжилт руу нь хөтөлсөн цуврал бол Mr. Queen юм. Энэ олон ангит кинонд Ин Вү хатан хааны үеэл Ким Бён Инийн дүрд тоглосон бөгөөд "Хамгийн ганцаардмал дүр" хэмээн тодорхойлж байжээ. 

7. Түүний бүтээсэн анхны гол дүр бол River Where The Moon Rises олон ангит киноны Ун Далийн дүр юм. Уг бүтээл 2021 онд  KBS2 телевизээр цацагджээ. 

8. Ин Вү нэлээд өндөр гэдгийг үзэгчид хэдийн анзаарсан биз ээ. Интернэт эх сурвалжуудад бичсэнээр түүний өндөр 1.89 см   . Тиймдээ ч тэр кинонд тоглож эхлэхээсээ өмнө буюу 2014 онд Сөүлийн загварын долоо хоногт оролцож байсан аж. 

9. Тэр 9-12 настайдаа Канадад амьдарч байсан тул унаган англи хэлтэй. 

10. 2006 онд байгуулагдсан CUBE Entertainment 2011 оноос эхлэн На Ин Вүг төлөөлж эхэлсэн билээ. Тэрбээр тус компанитай хамгийн олон буюу 12 жил хамтарч ажилласны эцэст 2024 оны нэгдүгээр сарын 25-нд гэрээгээ дуусгажээ. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.