Монголын тулаанч, MGL-1 Championship, Gladiator Холбооны аварга Т.Нямжаргал холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-тэй гэрээ байгуулаад удаагүй байгаа билээ. Тэрээр Д.Батгэрэлийн дараа тус холбоонд элссэн Монголын хоёр дахь тулаанч болж байгаа юм.

Т.Нямжаргал найм тулалдаж, найм ялахдаа долоог нь цагаас өмнө дуусгасан. Исдани хэл дээрх холимог тулааны Х El Rocktagono аккаунт манай тамирчинд анхаарал хандуулж, түүнийг Казахстаны ялагдалгүй тулаанч Шавкат Рахмоновтой харьцуулжээ.
“Жингийнхээ Шавкат Рахмонов болж чадах уу? Ямар ч гэсэн UFC-д тавтай морил” гэж угтжээ.