Дуучин Канье Уэст гэргий Бьянка Цензоригийн хамт өчигдөр хөлбөмбөг үзэж сонирхлоо. Миланд болсон Аваргуудын лигийн "Интер" - "Атлетико" багуудын тоглолт дээр тэр нүүрээ бүтэн хаасан хар масктай ирсэн.
Бүр нүднийхээ дээр нэмэлт наалт хийсэн байлаа. Энэ маскны цаанаас хөлбөмбөг харагдах эсэх нь тун эргэлзээтэй байлаа.
Харин Бьянка Цензори урьд өмнөхөөс илүү даруухан хувцасласан байсан нь Уэст эхнэртээ олны анхаарлыг татахыг хүсээгүй бололтой.
Уэст саяхан рэп дуучин Ty Dolla $ign-тэй хамт Vultures нэртэй цомог гаргасан бөгөөд дуун дээр нь Интер багийн хөгжөөн дэмжигчдийн дуу гардаг юм.