UBLife Logo
Спорт

Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн

Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, залуу бөхчүүдийг дэглэсэн Хокүсэйхо, түүний багш Миягино ояката нарт шийтгэл оноосон билээ. 

Хурлын дараа холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан ояката Шибатаяма сэтгүүлчдэд “Багш оякатагийн үүргээ биелүүлж чадаагүй Миягино оякатаг хоёр зэрэглэл бууруулж, 3 сарын хугацаатай цалингийн 20 хувиар торгох шийдвэр гаргасан. Миягино ояката “Хоёр шавиа хүчирхийллээс хамгаалж чадаагүй явдлаа ояката хүний хувьд хүндээр тусган авч, маш их харамсаж байна” гэж буруугаа хүлээсэн. Зэрэглэл бууруулна гэдэг нь Сүмогийн холбооны 7 шийтгэлээс халах, зодог тайлуулахын дараа 3-т ордог хүнд шийтгэл. Зөвлөлийн хуралдаан дээр Миягино оякатаг сүмогийн холбооноос гаргая гэсэн бодолтой хүн ч бас байсан. 45 түрүүлсэн алдарт аваргад ийм хатуу шийтгэл оноосон нь түүнийг сүмогийн түүхэнд үлдээсэн алдар гавьяандаа ялагдалгүй, улам хичээгээсэй гэж үзсэнийх юм. Мөн түүнийг дэвжээ удирдах мэдлэг, чадвар дутагдалтай гэж үзсэн тул Хаврын тэмцээнд Исэгахама галын нэг ояката тус дэвжээг удирдана. Дөрөвдүгээр сард ч гэсэн тус гал Миягино дэвжээг авч явах болно. Тодорхой зүйлийг Сүмо холбоо, Исэгахама гал хоёр шийдвэрлэх болно” гэж мэдээллээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
10
3
1
0
1
6
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.