Энэхүү аргууд таныг илүү хүчирхэг, нөлөө бүхий байхад туслах болно. Хэтрүүлэлгүй сайхан тааруулаад туршаад үзээрэй.
1. Инээмсэглэхдээ уруулаа биш нүдээ илүү ашигла. Нүдээрээ инээмсэглэх нь хүнд илүү гүн мэдрэмж төрүүлдэг.
2. Хүнтэй гар барихдаа илүү чанга атга. Энэ нь тэр хүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлэх бөгөөд таны хүч чадал, нөлөөг нэмэгдүүлдэг.

3. Илүү удаан хэмнэлээр ярь. Энэ нь өөртөө итгэх итгэл илүү байгааг илтгэж, хэлж байгаа зүйлийг тань илүү нухацтай сонсоход хүргэдэг.
4. Үргэлж мөрөө цэх авч явах. Биеийн харьцаагаа тэнцвэржүүлж, цэх явах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
5. Өөрийн чинь мэдэл, чадвараас хэтэрсэн зүйлийг чимээгүйхнээр хүлээн зөвшөөр. Өөр ямар нэгэн хариу, тайлбар битгий өг.

6. Аливаа асуулт, үйлдэлд шууд хариу үйлдэл битгий үзүүл. Хэдэн секунд хүлээж, тогтвортой байж, шулуухан хариулт өг.
7. Юуг ч буй гуй. Өөрийг чинь уриагүй, хамаатуулаагүй тохиолдолд ямар нэг зүйлд оролцохыг бусдаас бүү асуу.
8. Ярьж байхдаа тэр хүнээс харцаа бүү салга.

9. Хөгжилтэй байх гэж хичээх хэрэггүй, бас хэн нэгнийг доромжлох ч хэрэггүй. Таны нэр хүнд тэр хэрээр унах болно.
10. Бусдын анхаарлыг татах гэж бүү оролд.
11. Хэн нэгэнтэй ярилцах үедээ эхлээд тэр хүнээ сайн сонс. Өөрөө ярих үедээ тэр хүн өөрийг чинь харин сонсож байх хэрэгтэй. Яриаг чинь таслах, сонсохгүй байх зэрэгт яриагаа зогсоож, чимээгүй бол. Тэр хүн өөрийг чинь анхаарч, сонсох хэрэгтэйгээ ойлгох болно.

12. Хэн нэгэн өөрлүү чинь дайралт хийх үед шууд уурлаж бухимдан, хариу хэлэх хэрэггүй. Сэтгэл хөдлөлдөө эзлэгдсэн үедээ ямар нэг хариу үйлдэл үзүүлбэл бид илүү хүчгүй харагддаг.
13. Ямар ч хүнд хэцүү, эсвэл үймээн самуунтай орчинд тайван бай. Битгий сандар. Эцэст нь тайван байсан хүн л ялагч болдог.
