Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард цэрэгт татагдсан BTS хамтлагийн гишүүн J Hope-ийн шинэхэн зургууд цахим сүлжээнд цацагдаж фенүүд биднийгээ баярлууллаа. Зургуудаас харахад J Hope хамт алба хааж байгаа цэргүүдтэйгээ дотносож жаргалтай байгаа харагдаж байна. Сайн байгаагийн харах олон ч фенүүдийнх нь санааг амрааж байгаа байх даа... Нэг сонин дуулгахад J Hope маань цэргийн алба хаах хугацаандаа армийн номын хуаранд туслах сургагч багшаар ажиллаж байгаа гэнэ шүү.
J Hope одоогоор БНСУ-ын Канвон мужид байрлах Баекхосин явган цэргийн армид алба хааж байгаа.
Тэрээр 2024 оны 10-р сарын 17-нд цэргээс халагдах төлөвтэй байна.
Эх Сурвалж- allkpop.com