UBLife Logo
Спорт

Миягино дэвжээний шинэ монгол бөх Энэрэл

Миягино дэвжээний шинэ монгол бөх Энэрэл

Ояката нь шийтгүүлж, бөхчүүд нь хатуу дэглэмд ороод байгаа ч Миягино дэвжээ хүчирхэгжсээр байна. Сүмо бөхийн Хаврын тэмцээний өмнөх шинэ бөхийн шалгалт болж, Миягино дэвжээнд хоёр шинэ бөх бүл нэмлээ. 

Нэг нь япон аав, монгол ээжтэй Ооно Энэрэл хүү байв. Тэрээр 18 настай, 180 см өндөр, 119 кг жинтэй. Багадаа Японд ирсэн. Осака хотын нэгэн сургуулийн Рагби шигшээ багт хичээллэж байгаад сүмог сонгожээ. Сэтгүүлчид түүнээс Миягино дэвжээнд гарсан асуудлын талаар лавлахад “Дөнгөж орж байгаа би юу хэлэх билээ. Мэргэжлийн сүмод хаа хүртэл явахаа үзнэ дээ” гэж хариулжээ.

Нөгөө шинэ бөх нь өнгөрсөн жилийн сонирхогчдын сүмо бөхийн УАШТ-д наймд шалгарч, макүшитагийн хамгийн доороос барилдах эрх авсан Мацүи. Тоттори Жёохокү сургуулийг төгсөөд Миягино дэвжээнд ирсэн Хакүохотэй адил замаар мэргэжилд орж байгаа. Мацүи сэтгүүлчдэд “Хакүохог хүндэлж явдаг. Түүнээс их зүйл сурч, банцүкэ зэрэгцүүлэхийг хичээнэ. Бэлтгэл хийж байгаа. Ахмад бөхчүүд их тусалдаг” гэж ярьсан байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.