Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нойр сэргээх хялбар 10 арга


Хавар болоод хүн бүр л юу юугүй ядарч, нойрмоглоод… Ажил дээр , хичээл дээр, гэртээ ч гараас юм гарахгүй нойр хүрээд, ганц хоёр цаг унтчихвал сайхан болох гээд байна уу? Яг одоо миний ч гэсэн нойр хүрж л байна. Тийм учраас уншигчдадаа болон өөртөө зориулаад нойр сэргээх эрүүл, хялбар аргуудыг хүргэе! Хэрэгжүүлээд өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй! Гол нь өөрийгөө хайрлаарай.  

1. Ус 

Цэвэр хүйтэн ус уух нь ходоод тархины үйл ажиллагааг нэмэгдүүлэх чухал үүрэгтэйгээс гадна сэргээх шидтэй. Тэгэхээр та юу юугүй дохилзоод унтах гээд байвал гялс ус уух, усаар нүдээ чийглэх, нүүрээ хүйтэн усаар шавших гэх мэт арга хэмжээг аваарай.

2. Бохь зажлах

Сэнгэнэсэн гаатай бохь зажлах хоол шингээгээд зогсохгүй, тасралтгүй хөдөлгөөний ачаар нойр сэргээх ид шидтэй.

3. Дасгал хий

Олон цагаар сууж, хичээл, ажил хийх шаардлага гарвал нойрмоглох бүрдээ босож, дасгал хөдөлгөөн хийн, биеийнхээ чилээг гаргаарай. Дасгал хөдөлгөөн нь цусны эргэлтийн сайжруулж, эд эсийг сэргээхэд чухал үүрэгтэй.

2. Нар

Нойр хүрээд дохилзоод байвал гудамжинд гарч наранд зогсоорой. Нарны гэрэл хэр ихээр тусна төдий чинээ таны бие сэргэж идэвхтэй байх болно.

4. Хоол 

Хүнд хоолноос татгалзаарай. Хэтрүүлэн идсэн хоол нойр хүргэдэг гэдгийг хүн болгон мэднэ. Өл дарах хэмжээний хөнгөн хоол, жишээ нь салат байхад л болно.

5. Гараа угаа 

Гар, бугуйгаа хүйтэн усаар угаах нь нойр сэргээх, сэрүүцүүлэх ид шидтэй гэнэ. Халуун өдөр нозоорсон байдлаасаа гарахыг хүсвэл бугуйн гол судлаа хүйтэн усаар сайтар шавшаарай.

6. Дугхийх  

Өдрийн цагаар ажил дээр нойр хүрээд байвал 10-20 минут унтаад сэрэхэд буруудахгүй гэнэ шүү. Өдрийн цагаар унтсан 20 минут нь бүтэн шөнийн нойрноос ч илүү амрааж, сэргээх чадалтай байна. 

7. Самар идэх  

Самарт агуулагддаг ихэнх бодис тархины үйл ажиллагаа сайжруулах нөлөөтэй байдаг харин миндаль болон кешью самар нойрыг сэргээх үйлчилгээтэй байдаг. 

8. Түр зуур амрах  

Чухал ажил шөнөжин сууж хийх ёстой байсан ч 2-3 цаг тутам бага зэрэг амарч, хөгжилтэй бичлэг үзэх эсвэл онигоо уншиж болно. Инээд нь тархинд сэрүүн байх дохиог өгөх хамгийн хялбар арга юм. 

9. Чимээгүй байдлаас зайлсхий  

Ажил дээрээ бол хамтрагчтайгаа ярилц, хэрвээ ганцаараа бол хөгжим тавь. Урт хугацаанд чимээгүй орчинд ажиллах нь нойр хүрэх, ядрах эх үүсвэр болно.

10. Бүтэн нойр 

Дээр дурдсан аргууд нь таныг хэсэгхэн хугацаанд л нойрноос сэрээх болно. Иймд, өөрийн нойрны горимыг сайн зохион байгуулах буюу ажил, амралтаа зохицуулах хэрэгтэй юм. Ингэсэн тохиолдолд та нойртой тэмцэх шаардлага гарахгүй бөгөөд ажлын өдрийн турш сэргэг байх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Америк Хөлбөмбөгийн Монгол Нийгэмлэгийн залуус "2024 China-Ningbo Flag Football Intern...
2
6 цагийн өмнө
BLACKPINK хамтлагийн Лиза найз залуугийн хамт паппарацийн дуранд өртсөн нь
3
6 цагийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.