Эдгээр найман цэг дээр та хөнгөхөн иллэг хийснээр хүнд хэцүү мэдрэмжүүд бага ч атугай арилж, илүү их амгалан, тайван болдог байна.
1. Чих
Биеийн алжаалыг хамгийн сайн тайлах цэгүүдийн нэг нь чих юм. Бал ашиглан чихний эргэн тойрны хэсэгт массаж хийх нь ядаргаа, санаа зовнисон байдлыг арилгахад тусалдаг. Мөн чихнийхээ эргэн тойрныг зөөлөн базаж, иллэг хийгээрэй.
2. Цээжний төв хэсэг
Гурван хуруугаа ашиглан цээжний төв хэсэгт дарах маягаар иллэг хийх нь уурласан үед тайвшруулдаг байна.
3. Хуйх
Дунджаар 20 секунд хуйхандаа иллэг хийх. Ингэхдээ толгойн гол хэсгээр гараа байрлуулах нь зүйтэй.
4. Гэдэс
Гэдэсний төв цэгт хуруугаараа дарж, зөөлөн иллэг хийх. Ингэхдээ амьсгаагаа гүнзгий, удаанаар авах хэрэгтэй.
5. Гарын алга
Энэ бол стресс тайлж, тайрвширахад туслах хамгийн чухал цэг. Гарын алганы гол цэгт хүчтэй биш дарах хэрэгтэй.
6. Гарын шуу
Гарын шуу хэсэгт иллэг хийх, тодорхой нэг цэг дээр дарах зэрэг нь хүний айдсын хэмжээг багасгадаг.
7. Хөлийн ул
Үүнийг орой унтах, гэртээ амарч байх үедээ хийхэд тохиромжтой. Хар дарж зүүдэлдэг, нойр хүрдэг бол эл аргыг хэрэглээд үзээрэй.
8. Шилбэ
Энэ цэгт дундажаар нэг минут дарахад ажил хийх бүтээмж нэмэгдэж, нойр сэргэнэ.