Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө


Өөрийн санаа бодол, алсын харааг бусад хүнд ойлгуулж, санаагаа бүрэн дүүрэн хүргэнэ гэдэг маш том чадвар билээ. Бидний хэлж буй үгэнд маш их хүч нуугддаг бөгөөд хэрэв үгээ хэрхэн зөв хүргэж чадахад суралцаж чадвал таныг асар их амжилт хүлээж байх болно. Америкийн нэгдсэн улсын анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч болох Камала Харрис олон нийтэд хандан үг хэлэхдээ хамгийн их нөлөөллийг үзүүлж чаддаг хүмүүсийн нэг юм. Тиймээс олны өмнө үг хэлэхдээ анхаарвал зохих таван зөвлөгөөг Камала Харрисын хийж байсан үйлдэл, зөвлөгөөнүүд дээр тайлбарлан хүргэе.

1. Хүмүүс таны юу мэдэж байгааг мэдэхгүй

2021 оны дөрөвдүгээр сард Камала Харрис Нью-Хэмпширийн цахилгаан хоршоод айлчлах үеэр техникч Жефф Берд түүнд хандан үг хэлэх ёстой байсан ч бичиж авсан үгээ уншихдаа сандарч, дуугүй зогсон гацаж орхив. Харин энэ үед Камала түүн дээр очин “Бид таны хийж байгаа ажлын тухай мэдэхийг хүсэж байгаа. Тиймээс сандрах хэрэггүй, зүгээр л хэлэхэд хангалттай. Та яг одоо бидэнд шинэ зүйл зааж байна шүү дээ. Бид таны юу мэддэгийг мэдэхгүй учир бидэнд ойлгоход туслаач” хэмээн хэлжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Энд байгаа бүх хүн таны хийдэг зүйлийг мэддэг эсвэл мэддэггүй гээд янз бүрийн нөхцөл байдалд байгаа. Гэхдээ тэд таны хийж байгаа зүйлийг чухал болохыг ойлгох хэрэгтэй. Та чухал зүйл хийж байгаа шүү дээ. Та энэ орныг бүтээн босголцож буй хүн. Тиймээс өөрийн мэддэг зүйлээ хуваалцаж, хүмүүсийг ойлгож авахад туслаач” хэмээсэн байна. Түүний энэхүү зөвлөгөөнөөс бид сандрах шаардлагагүйгээр, хүмүүст хийж буй чухал зүйлээ ойлгуулахад л хамаг оюун санаагаа чиглүүлэх хэрэгтэйг ойлгож авах боломжтой.

2. Шүүмжлүүлэхээс бүү ай

Хүмүүсийн өмнө үг хэлнэ гэдэг таны гадаад төрх, зан чанар, тэр ч бүү хэл чадварыг тань сорьж байгаа хэрэг биш гэдгийг ойлгох нь чухал. Үг хэлэх үед ганц л зүйл бусад хүмүүст чухал байдаг нь бидний хэлэхийг хүссэн санаа болон өнцөг. Тиймээс хэн нэгэн өөрийг чинь шүүх вий гэж санаа зовох хэрэггүй. Хэрэв та “Гүнжийн өдрийн тэмдэглэл” киноны төгсгөлийг санаж байгаа бол гоёлын даашинзгүй, нэвт норчихсон өсвөр насны охин хэвлэл болон зочдын өмнө тансаг хүлээн авалт дээр үг хэлэхдээ хүмүүсийг итгүүлж, үнэмшүүлж, өөрийгөө ойлгуулж, хэн ч түүнийг гадаад төрхөөр нь шүүмжлэхгүй байсан. Гол нь таны хүргэхийг хүссэн санаа л чухал.

3. Асуултаа зөв тодорхойл

Маш олон хүн бусдын өмнө үг хэлэхээсээ түрүүнд “Би юу хэлэхийг хүсэж байна вэ?” гэх асуултыг өөрөөсөө асуудаг. Энэ бол буруу. Учир нь зүгээр л хэлээд өнгөрнө гэдэг хангалтгүй. Харин та үгээрээ олонд нөлөөлөх ёстой. Тэдэнтэй холбоо тогтоож, бас хүмүүсийг өөртөө татах гол асуулт бол “Тэд юу мэдэхийг хүсэж бас хүлээж байгаа вэ?” юм.


4.Сонсогчидтой холбоо тогтоох

Та юун түрүүнд тэнд цуглах, өөрийг чинь сонсох хүмүүсийг маш сайн мэдрэх хэрэгтэй. Тэгж байж тэдэнтэй холбогдож, үр дүнтэй, нөлөөтэй байдлыг бий болгож чадна. Өөрийн ойлгуулахыг хүсэж буй санаагаа хэрхэн тэдэнд хамгийн үр нөлөөтэй хүргэж болохыг бодож, төлөвлөж чадвал таны хэлэх үг өөрөө л урсах боломжтой болно. Учир нь бид хэлэхийг үнэхээр их хүсэж буй зүйлдээ бүрэн зүрх сэтгэлээ зориулж, хичээж чадвал бусад хүн ч таныг ойлгож, таны мэддэг зүйлийг мэддэг болох болно. Тиймээс шинэ зүйлийг танилцуулахдаа, ойлгуулахдаа сандрах хэрэггүй. “Бусдын төлөө” гэх зорилгоор өөрийгөө цэнэглэж чадвал айдас багасан зориг нэмэгддэг.  

5. Хэн нэгэн үгийг чинь таслах үед

2021 онд дэд Ерөнхийлөгчийн мэтгэлцээний үеэр Камалагийн “Уучлаарай, гэхдээ би ярьж байна” гэж хэлсэн үг түүхэнд тэмдэглэгдэх хүчирхэг мөч байсан юм. Нүүр дүүрэн эелдэг инээмсэглэлтэй ч өөртөө итгэлтэй хоолойгоор ийн хэлсэн нь бүх анхаарлыг түүн дээр авчирч, түүний үгийг тасалсан хүнийг ч дуугүй болгоход хүргэж байсан билээ. “Хэрэв та намайг үгээ хэлж дуусахыг хүлээвэл бид энэ тухай дараа нь харилцан ярилцаж болно” хэмээн тэрээр үргэлжлүүлэн эелдгээр хэлэхдээ л хүмүүсийг хэдийнээ өөрийнхөө талд оруулж чадаж байсан юм. Та өөртөө итгэлтэй байж, ярьж буй зүйлдээ бүрэн өөрийгөө зориулж, хэн ч таныг зогсоохгүй байлгахад анхаарах хэрэгтэй. Гэхдээ энэ бүхнийг маш эелдэг, зөөлөн, бүдүүлэг биш харагдуулна гэдэг өөрөө нэгэн төрлийн чадвар билээ.


6. Үргэлж бусдад талархах

Камала Харрис олны өмнө үг хэлэхдээ хэн нэгний хэлсэн үгээр эхлүүлж, дараа нь ээжийнхээ тухай дурсаж, өөрийг нь энэ хүрэхэд тусалж дэмжиж ирсэн хүмүүсээ мартаагүй гэдгээ харуулж чаддаг. Тэр хүмүүст “Надаас илүү та чухал” гэдэг мэдрэмжийг байнга өгч, өөрийгөө хэт дөвийлгөхгүй даруу бас талархалтай хандаж чаддаг нь хүмүүсийг хамгийн ихээр өөртөө татдаг аж.

7. Төгс бус байх нь зүгээр

Тэр хэд хэдэн удаа үг хэлэхдээ өөрийн мэдрэмжийг, бас сандарч байгаагаа харуулж байсан. Сэтгэл хөдлөл болон тухайн үеийн мэдрэмжээ зөв цагт нь харуулж чадна гэдэг түүнийг сонсож буй хүмүүст өөрсөдтэй нь л ижил хүн шүү дээ гэх мэдрэмжийг төрүүлдэг. Хамгийн гол нь хүмүүст шударга, үнэн байдлаа харуулж, хуурамч баг зүүхгүй байх нь л гол. Тэд таны гаргасан алдаа, сандрал, айдсыг ч давхар мэдэрч болно. Гол нь та түүндээ хэт баригдалгүй, бас улам сандарч байдлыг хүнд болголгүйгээр заримдаа бид ч сандардаг, бид ч бас тантай адил гэдгийг мэдрүүлэх нь ухаалаг сонголт болно.

8. Хүмүүст дурсагдах үг хэлэх

Өөрөөсөө та “Би хүмүүст ямар өгүүлбэрийг маш сайн ойлгуулж, хоногшуулмаар байна вэ” гэж асуух хэрэгтэй. Камала олны дунд маш ихээр тархсан алдартай үгээрээ мөн л байлдан дагуулж чадсан. “Би энэ оффист суух анхны эмэгтэй байж болох ч сүүлийнх нь лав байхгүй” гэх өгүүлбэрээрээ тэр хэлэх гэсэн бүх зүйлээ гаргаж хэлсэн гэхэд буруудахгүй. Хэт урт биш, бас сэтгэлд хоногших үгийг олж, түүнийгээ чин зүрхнээсээ хэлэх нь чухал. Таныг үг хэлж дууссаны дараа ч хүмүүсийн дунд хэлэгдэж, бодогдох тийм зүйлийг олж хэлэхийн төлөө өөртэйгөө сайн ярилцах хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
Өчигдөр
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.