UBLife Logo
Спорт

Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ

Dailyshincho сэтгүүл

Хаврын тэмцээнд шинэ маэгашира Такэрүфүжи түрүүлсэн зэрэг сүмогийн ертөнцөд гэгээлэг мэдээ их байгаа ч Миягино дэвжээний хувь заяанд санаа зовнисон бөх сонирхогч олон байна. Ингээд бид Монголын анхны сэкитори, комүсүби асан Кёкүшюүзан Д.Батбаяртай уулзаж ярилцлаа. Тэрээр Японы сүмо бөхийн холбоонд тун их уурлаж байлаа.

Кёкүшюүзан 2006 онд зодог тайлаад Сүмогийн холбоонд үлдэлгүй, Монголдоо харьж, барилга, худалдаа зэрэг бизнес эрхлэх болсон билээ. Мөн 2008 онд УИХ-д сонгогдож, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байлаа. Д.Батбаяр бол одоогийн монгол сүмочдын замыг зассан хүн. Маш олон монголчуудыг сүмод оруулсан юм. 15 настайдаа Японд ирсэн Хакүхог ямар ч дэвжээ авахгүй байх үед Кёкүшюүзан Миягино дэвжээнд оруулж байсан гэдэг. Тэгэхээр Хакүхогийн хувьд Кёкүшюүзан сүмод оруулж өгсөн ачтан гэсэн үг. Тиймээс ч одоо болтол түүнийг Ах аа гэж дууддаг хэвээр. 

Миягино дэвжээд үүсээд байгаа явдлын талаар Кёкүшюүзанаас асууж сонирхлоо. 

Кёкүшюүзан “Миний хамгийн том асуудал гэж бодож байгаа зүйл бол Сүмо бөхийн холбоо Хакүхог хэт дэглэж, чангалж байна. Өдий болтол сүмогийн ертөнцөд залуу бөхчүүдийг дэглэх, зодох болон зодсоноо нуух явдал тоолохын аргагүй олон гардаг байсан. Тэглээ гээд дэвжээгээ хураалгасан ояката нэг ч байхгүй. Хакүход оноосон шийтргэл хэт хүнд байна. Монголын хэвлэл мэдээллээр ч “Япончууд Хакүхог дээрэлхэж байна” гэж бичиж байна. Энэ үед нэг сэтгүүлч надаас ярилцлага авахаар ирсэн юм. За тэгвэл Хакүхотой өөртэй нь ярья гээд би Монголоос Хакүхотой утсаар ярьсан. Тэр сэтгэлээр унасан янзтай байсан ч “Ах аа, миний үүрэг хариуцлага, миний буруу. Хамаг чадлаараа хичээх болно” гэж хэлсэн. Сүмогийн холбоо, бусад ояката нарыг муулсан зүйл нэг ч хэлээгүй. Жинхэнэ эр хүн дээ гэж би бодсон. Би Японы Боловсролын яаманд хатуу эсэргүүцэл илэрхийлэх бодолтой байгаа” гэж ярив.  

Энэ ярилцлага бүтнээрээ Dailyshincho сэтгүүлд дөрөвдүгээр сарын 4-нд гарах болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
2
0
0
0
1
1
4

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.