UBLife Logo
Спорт

39 настай Криштиано Роналду 65 дахь хэттрикээ толилуулав

У.Чинзориг
У.Чинзориг
39 настай Криштиано Роналду 65 дахь хэттрикээ толилуулав

Өнгөрсөн шөнө явагдсан Саудын Арабын Про лигийн "Аль-Насср" болон "Абха" клубүүдийн тоглолтын эхний хагаст Криштиано Роналду хэттрик хийлээ. Энэ нь түүний хувьд, энэ улирлын Про лигт хийсэн гурав дахь, карьерийнх нь 65 дахь хэттрик юм.

Улмаар баг нь өрсөлдөгчөө 8:0-ээр хожлоо. Дэлхийн шилдэг тоглогчид олгодог БаллонДор шагналыг тавантаа гардсан 39 настай Роналду энэ улирлын Про лигт 29 дэх гоолоо оруулсан нь энэ.

Тэрбээр мөн энэ үдэш чөлөөт цохилтоос 62, 63 дахь гоолуудаа бүртгүүлэв. Түүнчлэн эл тоглолтод хоёр гоолын дамжуулалт өгснөөр энэ улирлын Про лигийг гоолын дамжуулалтаар (10 гоолын дамжуулалт бүртгүүлснээр) тэргүүлж эхэллээ. 

Мөн тэрбээр Саудын Арабын лиг дэх мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. 

Түүнчлэн Роналду карьерийнхаа 900 дахь гоолын баяраа тэмдэглэхэд ердөө 15 гоол түүнд дутуу байгаа юм.

Мөн саяхан Роналду Про лигийн гуравдугаар сарын шилдэг тоглогчоор тодорсон. Энэ удаа тэрбээр Про лигийн сүүлийн хоёр тоглолтод дараалан хэттрик хийгээд байна. 

Гэвч "Аль-Насср" клуб лигийнхээ хоёрдугаар байрт бичигдэн, тэргүүлэгч "Аль-Хилал"-аас 12 оноогоор хоцорч байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.