UBLife Logo
Спорт

Л.Туруунаа, Д.Ганбат нар паралимпын оноо олгох Гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Л.Туруунаа, Д.Ганбат нар паралимпын оноо олгох Гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Туркийн Анталъя хотноо “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээн дөрөвдүгээр сарын 1-2-ны өдрүүдээр явагдаж өндөрлөлөө.

Эл тэмцээнд Монголоос Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлага дор долоон тамирчин хүч сорьсон юм.

Улмаар эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд зодоглосон Азийн наадмын иж медальт, Ази тивийн аварга Д.Ганбат хүрэл медаль хүртлээ. Эл жинд бразилийн жүдоч түрүүлж, туркийн бөх үзүүрлэсэн юм.

Мөн эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд барилдсан ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Л.Туруунаа хүрэл медаль зүүлээ. Уг жингийн өрсөлдөөнд хятадын тамирчин манлайлж, аргентинийн бөх мөнгөн медаль хүртэв.

“Парис-2024” паралимпын наадамд оролцох жүдочдийг 6-р сарын 30-нд албан ёсоор зарлана. 

Харин түүнээс наахна буюу 5-р сарын 18-нд Гүржийн нийслэл Тбилиси хотноо явагдах гранпри ангиллын тэмцээн бол монголын жүдочдийн чансааны оноогоо ахиулах сүүлчийн боломж билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.