UBLife Logo
Хөгжим

G-Dragon эргэн ирэлтээ X Japan Ёшикитай хийнэ

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
G-Dragon эргэн ирэлтээ X Japan Ёшикитай хийнэ

Өмнөд Солонгосын алдарт дуучин, хөгжмийн зохиолч G-Dragon тайзандаа эргэн ирэхээр бэлтгэж байна. Түүний харьяалагддаг “Galaxy Corporation” агентлагийн төлөөлөгч “G-Dragon 2024 оны хоёрдугаар хэсэгт тоглолтоо хийнэ. Ер нь энэ жил бид Японд их анхаарал хандуулах болно” гэж мэдэгдсэн юм.

Тус агентлагийн салбар өнгөрсөн оны есдүгээр сард Токиод нээгдсэн. Энэ салбар G-Dragon-ий Япон дахь ажил, амжилтыг дэмжин ажиллахаар болжээ. 

G-Dragon “YG Entertainment” агентлагаас өнгөрсөн жил гарсан. Нэгдүгээр сард Лос-Анжелест Японы домогт X Japan хамтлагийн лидер Ёшикигийн студид зочилж байсан билээ. Тиймээс энэ хоёр уран бүтээлчийн хамтарсан бүтээл хүлээлт үүсгэж эхлээд байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.