"Эмоци" продакшны жүжигчин Б.Номин "Baji&Ylalt" влогт зочноор оролцохдоо "Оюутан байхдаа доод үеийнхнээ дээрэлхэж байгаагүй. Бараг танихгүй" гэж ярьсан. Гэтэл 2015 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн А.Хандмаа суралцаж байхдаа жүжигчин Б.Мишээл, Б.Номин, Т.Бадамжав нарт хэрхэн дээрэлхүүлж, бие махбод, сэтгэл санааны хохирол амссанаа хуваалцсан байв. Үүнтэй зэрэгцэн доод курсад суралцаж байхдаа тэдний гадуурхал, дээрэлхэлтэд өртдөг байсан гэх хүмүүс ар араасаа шүгэл үлээж, улмаар энэ асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод байна.
Жeрри буюу Т.Бадамжав "Хүн гүтгэх хуультай байдаг юм шүү.. Харь улсад амьдарда гээд хүнийг хамаагүй гүтгэж болдоггүй юм аа" хэмээн хариу мэдэгдэл хийсэн бол Немо буюу Б.Номин дуулиан дэгдэхтэй зэрэгцэн "Үнэн юм гэж ер нь байхаа больчихсон юм уу. Ямар аймаар юм бэ. Хэн нэгэн юу ч гэж хэлсэн итгэх юм..." гэх пост оруулсан боловч удалгүй устгажээ.
Ийнхүү Б.Мишээл, Б.Номин, Т.Бадамжав нар мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд хуулийн байгууллагаар шалгуулна гэж мэдэгджээ.
Тэгвэл олон нийт энэ асуудлын тухайд ямар байр суурьтай байна вэ?
1. Хүний эрхийн мэдрэмжтэй байж үг, үйлдэлдээ анхаарахыг уриалжээ.
2. "Хүүхдүүд нэгнээ хүчирхийлж, дээрэлхэж урлагт суралцана гэж юу байх вэ дээ."
3. "Олон хохирогч байж магадгүй. Оюутнуудыг дээрэлхэж, дэглэдэг байсан хүмүүс одоо олны танил болчихоод худал яриад, өө сэвгүй мэт аашиллаа гээд байгаа юм биш үү. Тэрэнд нь эгдүүцээд, үнэн байгаач гээд бухимдаад байгаа харагдах юм" гэжээ.
4. Хагас цэрэгжилтийн байдалд ажиллаж, амьдардаг, тэрийгээ байдаг л зүйл гэж боддог зарим нэг хүмүүс өнөөдөр иймэрхүү байдалтай байна уу?
5. Санууштай.
6. Олноор дагадаг дүрэм, токсик соёлд хувь нэмэр оруулахгүй, эс үйлдэл гаргахгүй байхыг уриалжээ.
7. Хүчирхийлэл, гадуурхалд хүйсийн ялгаа ажиглагдаж байгааг онцолжээ.
8. СУИС-ийн үе үеийн удирдлагууд хариуцлага хүлээх хэрэгтэй гэжээ.
9. Уучлал гуйх соёл.
10. Өөр нэг өнцөг.
11. Тайлбаргүй.
12. Хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө хариулагаа хүлээх хэрэгтэй гэжээ.
13. Зохицуулалт, дагаж мөрдөх дүрэм, журам шаардлагатай гэв.
14. "Би мэдэхгүй, надад мэдэгдээгүй нь хэн ч дээрэлхүүлээгүй гэсэн үг биш."
15. "Дээрэлхүү, хүмүүжилгүй, танхай балмад гэдэг үгсээр атаман гэдэг үгийг орлуулж ойлгодог болсон."