Бүх Японы жүдо бөхийн холбооноос өчигдөр Гүйцэтгэх зөвлөлийн хурлаа хийж, тавдугаар сарын 19-24-нд АНЭУ-д болох ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа. Эрэгтэй, эмэгтэй нийт 14 жинд барилдах тамирчдаас Парис-2024 олимпын наадмын шигшээ багаас ганцхан хүн оролцох нь Нагаяма Рюүжү. Харин эмэгтэй багт олимпоос хоёрхон сарын өмнө болох ДАШТ-д Парисын олимпын шигшээ багийнхнаа дуудсангүй.
Эмэгтэй
48кг: Вакана Кога
52кг: Хибики Шираичи, Акари Омори
57кг: Момо Тамаоки
63кг: Мэгүми Хорикава
70кг: Шихо Танака
78кг: Шори Хамада
+78кг: Вакаба Томита, Мао Араи
Эрэгтэй
60 кг: Рюүжү Нагаяма, Тайки Накамура
66 кг: Такэши Такэока, Рёома Танака
73 кг: Тацүки Ишихара
81 кг: Юүхэи Ойно
90 кг: Гоки Тажима
100 кг: Дота Араи
+100 кг: Хёога Ота
Багийн тэмцээнд:
Рюга Танака - 73 кг
Канто Накано +90 кг
Маю Хонда - 70 кг
Аюми Такана - 57 кг
Комей Кавабата - 90 кг