Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Стрессээс үүдсэн толгой өвдөлтийг намжаах аргууд


Нойр дутуу явах, хэт их ачаалалтай ажиллах, стресстэх, ямар нэгэн зүйлд түгших зэрэг сэтгэл санааны тавгүй байдлаас үүдэн ядарч, сульдан, амин дэм, эрдэс бодисоор дутагдаж толгой өвдөж эхэлдэг. Толгой өвдөхөд ямар ч хүн анхаарлаа бүрэн төгс төвлөрүүлж, ажлыг үр бүтээлтэй хийж чаддаггүй. Тиймээс энэхүү зовуурьтай өвдөлтийн шалтгаан болоод түүнийг хэрхэн арилгах талаар зөвлөгөөг хүргэж байна. 


1. Агаарт алхах

Олон цаг дотор суух, нэг зүйлд хэт төвлөрснөөс үүдэн толгой өвдөх зовуурь илэрч болдог. Иймд эм уухаасаа өмнө агаарт алхахыг зөвлөж байна.

2. Ус уух

Хэдий маш энгийн уншигдаж болох ч ус сайн ууж, амрах нь толгойн өвчнийг эмчлэх хамгийн шилдэг арга юм. Мөн шингэн шөл, тайвшруулах цай ууж толгойн өвчнөө намдааж болох билээ.  

3. Хүзүүгээ сунга 

Хүзүү толгойг удирддаг гэдэг үгийг та сонссон уу? Хүзүүгээр маш олон судас, мэдрэл дамждаг, өөрөөр хэлбэл цус орж, гадагшилж байдаг гэсэн үг. Хүзүү нь толгой ба их биеийг холбосон гүүр юм. Гүүр эвдэрвэл гармын нэг тал, нөгөө тал хоёулаа хохирдог. Венийн судас зогсонги байдлаас болж  тархи шим тэжээл бага авдаг. Тэгээд толгой өвдөнө. Толгойн өвдөлтийг намдаахын тулд толгойн ар талын булчинд массаж хийж, хүзүүний ар талыг сунгана.

4. Ногоон гэрэл

Харвардын анагаах ухааны сургуулийн эрдэмтэд ногоон гэрэл тархины мэдрэмтгий байдлыг багасгаж, толгой өвдөх магадлалыг бууруулдаг болохыг илрүүлсэн байна. Хөх, ногоон, улбар шар, улаан туяатай гэрэлд удаан байсан хүмүүсийн 80 хувь нь ногооноос бусад бүх өнгө толгойг нь өвтгөсөн гэж хариулсан байна. 

 5. БясалгалАНУ-ын Бясалгалын анагаах ухааны төв амьдралын буруу хэв маягтай насанд хүрэгчдийн дунд стрессийг бууруулах, бясалгалын үр нөлөөг үнэлэх судалгаа явуулсан байна. Бясалгал хийдэг хүмүүсийн толгойны өвдөлт зөвхөн эм ууж байсан үеийнхээс нь мэдэгдэхүйц буурч байсны дээр ямар нэг сөрөг нөлөө байгаагүй юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Шархалсан зүрх эдгэхэд хэчнээн хугацаа шаардагдах вэ?
2
2024.05.01
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
3
2024.04.25
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
3 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
5 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.