UBLife Logo
Newsfeed

Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах тавилантай хүмүүс учирдаг... Хувь төөрөг, заяа тавилан байдаг гэдэгт та итгэдэг үү? Хэдий урт замыг туулсан ч уулзах тавилантай хүмүүсийн зам эргээд заавал нийлдэг ч юм шиг. Яг л үүнийг бидэнд бататгах дараах гайхалтай түүхүүдийг танд хүргэж байна. 


1. Тэд бага сургуульдаа сайн найзууд байсан ч сураг тасарч, 20 жилийн дараа эргэн уулзсанаар бие биедээ ухаангүй дурлажээ. 

2. Хуримаа хийж, нэг гэрт орсныхоо дараа гэрэл зургийн цомгоо үзэж суугаад багадаа хамтдаа аялж байснаа мэджээ. 

3. Амьд хөгжмийн наадам дээр уулзсан залуусыг найзууд, гэр бүлийнхэн нь буруутгаж, "Хэсэг хугацааны дурлал биз" гэж тохуурхаж байсан ч хэдийн 48 жил өнгөрчээ. 

4, Эцэг эхчүүд нь найзууд байсан бөгөөд хүүхдүүдээ хамт тоглуулж байхдаа дараах зургийг буулгажээ. Тэд хамт өсч, хамт сурч, эцэст нь насан туршийн амьдралаа холбосон байна. 

5. Алекс Адма хоёр өсвөр насандаа анх уулзаж, сургуулийнхаа үдэшлэгт хамт явж байжээ. Гэвч холбоо тасарч, насанд хүрсэн хойноо эргэн уулзаж, ахин бие биедээ дурлан, Алекс бүсгүйдээ сүйн бөгж өгчээ.

6. Эцэг эх нарынхаа найзуудынх нь хуриманд хамт бүжиглэж байсан хүүхдүүд олон жилийн дараа өөрсдийн хуримаа хийжээ.  

7. 15 настайдаа би найзууддаа "Энэ ноомой хөвгүүн надад хайртай болчих шиг боллоо" гэж хэлж байсан. 25 настайдаа би тэр залуутай хуримласан юм. 

8. Хуримын дараа л нөхөртэйгөө нэг цэцэрлэгт явдаг байснаа олж мэдсэн.

9. Нөхөр маань бидний уулзахаас 7 жилийн өмнөх аяллын зурагт орсон байсан юм.

10. Эхнэр бид хоёр хоёулаа 10 настайдаа нэг газраар аялж, зураг даруулж байснаа мэдлээ. Бид 30 настайдаа л анх уулзсан. 

11. Багадаа ангийхнаа хөөрхөн хөвгүүнд сайн байлаа. Гэвч ахлах сургууль хүртлээ үүнийгээ нууж явсан. Гэвч оюутан болоход тэр гэнэтхэн гарч ирээд "Би чамд бага байхаасаа л хайртай байсан" гэж хэлснээр бид насан туршийн амьдралаа холбосон. 

12. Би Канад, нөхөр маань Франц. Бид Тайландад уулзаж, хоёул дэлхийгээр аялах мөрөөдөлтэй гэдгээ мэдснээр өнөөг хүртэл 3 жил аялж байна. 

13. Натали Майкл хоёр хүүхэд байхдаа маш сайн найзууд байсан ч сураг тасарч, насан хүрсэн хойноо фэйсбүүкийн найзууд болсноор бие биедээ дурлажээ. 

14. Хайр хамгийн санаанд оромгүй газраас ирдэг... Бид хоёул үхлийн гэмтэл авч, зэрэгцээ оронд хэвтсэнээр хайрын түүх минь эхэлсэн.

15. Фэйсбүүктээ тоглолтын тасалбар худалдана гэж бичсэнээр ирээдүйн эхнэртэйгээ танилцжээ. 

16. Гэрлэсэн хос гэрэл зургуудаа үзэж байгаад уулзахаасаа 11 жилийн өмнө нэг газар, нэг ижил зураг даруулж байснаа мэджээ. Бүр эхнэрийнхээ кадарт нь орсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
8
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.