UBLife Logo
Хөгжим

К-поп дуучин Пак Борам гэнэтийн байдлаар 30 насандаа таалал төгслөө

О.Анхзаяа
О.Анхзаяа
К-поп дуучин Пак Борам гэнэтийн байдлаар 30 насандаа таалал төгслөө

Телевизийн дуу хөгжмийн нэвтрүүлгээс од болон төрсөн алдарт дуучин Пак Борам өчигдөр орой нас баржээ. Тэрээр саяхан шинэ хоёр дуу цацаад байсан бөгөөд өөрийн дараагийн уран бүтээл дээрээ ажиллаж байсан билээ. 

Анх 17 насандаа хөгжмийн ертөнцөд хөл тавьсан дуучин бүсгүй өчигдөр орой найзынхаа гэрт олноороо уулзаж байсан бөгөөд орой 9 цаг 55 минут орчмын үед угаалгын өрөө орохоор явсан байна. Ирэхгүй удаад байсан учир найзууд нь шалгахаар очих үед харин тэр ухаангүй байжээ. Хэдийгэрэ тэр даруй түргэн тусламж дуудсан боловч сэхээ орохгүй байсаар шөнийн 11 цаг 17 минутад амьсгал хураажээ. Үхлийн шалтгааныг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.